x

Европын Холбооны хямрал гүнзгийрч байна

Мэдээнүүдийг “сүржин эхлэл” хэмээн тодорхойлж болно. Хийн өндөр үнийг харахад цахилгааны үнийн өсөлт нь цэнхэр түлшний өөрчлөлтийн сайтар бодоогүй шийдвэр гэмээр байгаа юм.

Байгалийн хий нь европын дулааны цахилгаан станцуудын үндсэн түлш юм. Энэ жил ЕХ-ны нүүрсний хэрэглээ өмнөх онуудынхаас дээд хэмжээгээр өссөн ч хий гол түлш хэвээр байна. Үнийн өсөлтийн хурд буурна гэсэн хүлээлт гараагүй ба нөгөө талаасаа ЕХ аль эртнээс ийм байдалд орж байгаагүй учраас одоохондоо учраа олохгүй байна. Энэ бүгд нь холбооны үйлдвэрлэл эдийн засагт хүчтэй нөлөөлж буй. Үнийн ерөнхий төвшин өсөх хандлагатай байна. Тэр нь эргээд инфляцийн эсрэг авч буй арга хэмжээг нь үр дүнгүй болгох юм. Инфляци нь Герман болон ЕХ-ны гол гай болов. Холбооны ихэнх орнуудад үнийн өсөлт хэдэн арван жилээр гараагүй дээд зэрэгт хүрээд байна.

Цахилгаан эрчим хүч нь үндсэн товар бөгөөд ямар ч барааны өөрийн өртөгт орохын зэрэгцээ үнийн нэмэгдэх хандлагыг бүрдүүлдэг. Сонирхолтой дүр зураг харагдаж байна. ЕХ-ны инфляци 40 жилийн дээд хэмжээг харуулж үүнтэй зэрэгцээд эрчим хүчгүй мөн хүнсний бүтээгдэхүүнгүй “цэвэр инфляц нь” сүүлийн жилүүдийн дундаж үзүүлэлттэй байна.

Маслоугийн пирамид гэгчид цахилгаан ба хүнс хүний үндсэн хэрэглээ учраас байдал эдийн засгийн хямралыг өдөөн санхүүгийн салбарыг хүртэл доргион ЕХ-ны амжиргааны төвшинг буулгах чадвартай. Дашрамд, хүний хэрэглээний шатлуулсан загварыг Америкийн сэтгэл зүйч Абрахам Маслоу гаргасныг Маслоугийн пирамид гэдэг.

ОХУ-ны хувьд инфляци тийм сүйрлийн хэмжээнийх биш байна. Оросуудад үнэ мөн л өндөр хэмжээнд түүнтэй тэмцэх нь хүнд байгаа. Гэсэн ч одоо зэх зээлд нь тогтсон тодорхой нөхцөл байдлын бүрдэл нь таатай шинжийг агуулснаас төлбөрийн тэнцвэрийн өндөр ашиг бүрэлдэн тогтжээ. Ийм байдал нь тогтсон хэмжээнээс гаран хэлбэлзэж байгаа бөгөөд бас сөрөг талтай. Тэр мөнгийг хаашаа хийх нь ойлгомжгүй байна.

Хийн үнэ дээд үзүүлэлтээ шинэчилсээр...

Инфляц ба үнэ үргэлжлэн нэмэгдэж байна.

ЕХ-ны байдал муудах талдаа оров. Өвөл дөхөөд ирэхээр эдгээр асуудлууд хурцдан цахилгааны болон бусад үнийн дээд төвшинг үзүүлж болох юм. Хэрэв Орост цахилгааны үнийг улсаас тогтоон бариагүй бол оросууд бас л цахилгааны үнийн асуудалтай тулгарах байсан. Энд үр тариаг зохицуулснаар тэр нь дэлхийн төвшинд байгаа. Энэ утгаар үнэ тарифын улсын зохицуулалт нь оросуудад буян болж буй.

ЕХ-нд байдал өөр тодорхой салбаруудад сүйрлийн эрсдэл үүсээд байгаа. Орост цахилгааны үнэ тариф нь дэлхийн хандлагаас хол байгаа нь оросуудад ирээдүйгээ тайван, өөдрөг харах боломжийг өгч байна. Харин европчуудын хувьд тэдний өрсөлдөөнтэй эрчим хүчний зах зээл тарифын өсөлт нь цахилгаанаас хамааралтай эдийн засгийн бүхий л салбаруудад эрсдэлийн аюул гаргаж байна. Өвөл цагт тэр нь нийгмийн асуудал болон хурцдах юм. 

Хэрэв үнэ нь өнөөдрийн төвшинд үлдлээ гэсэн ч ойрын саруудад тэнд нийгмийн бухимдал  гарах нь тодорхой болж байна.

ЕХ-нд инфляц эрчимжиж байна

Энэ түүх нь ёс төдийгөөр зөвхөн эрчим хүчинд хамаатай мэт хэлэгдэж байгаа ч эдийн засгийн тогтвортой ажиллагаанд мөн нийгмийн хурцатмал байдал түүний тоонд амжиргааны өртөгт хүчтэй нөлөөтэй. Зарим орнууд энэ нь цахилгааны төлбөр хийж чадахгүй иргэдийн амжиргааг маш хүндрүүлж байна.

Европын Холбооны асуудлууд өргөн цар хүрээтэй болж байгаа ба түүнийг шийдэх үр дүнтэй арга харагдахгүй байна. Инфляцийн трэнд газар авсаар...

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Өчигдөр 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Өчигдөр 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Өчигдөр 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Өчигдөр 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Өчигдөр 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Өчигдөр 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top