x

Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд бид хоёрын дипломд эргэлзэх хэрэггүй, нээлттэй харуулж болно

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүнг өчигдөр танилцуулсан. Тус шалгалтаар 442 диплом зөрчилтэй байгааг тогтоосон аж. 

Үүнтэй холбоотойгоор иргэдийн зүгээс багш нартай ижил түвшинд төрийн алба хаагчид, албан тушаалтнуудыг шалгах нь зүйтэй хэмээн шаардаж эхэлсэн юм.

Мөн цахим орчинд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарыг Монгол Улсын Их Сургуулийг төгссөн нь эргэлзээтэй гэх хардлага үүсэж, зарим төгсөгчид цуг сурч байгаагаагүй гэдгээ илэрхийлж байна. 

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өглөө. 

Тэрээр "Ерөнхий сайд бид хоёрын хувьд МУИС-ийг төгссөн байдал бол бодитой. Хичээл заасан багш, хамт суралцсан нөхөд маань байна. Мөн бакалаврын диплом хамгаалсан сэдэв маань тодорхой байна. Тиймээс үүнд эргэлзэх хэрэггүй. Яагаад гэвэл улсын бүртгэлд орсон, дипломын дугаар нь яаманд бүртгэлтэй байгаа. Эргэлзээд байх юм байхгүй.

Ер нь хуурамч дипломын асуудлыг Боловсролын сайд хөндөж гаргаж ирсэн нь зөв юм. Энэ асуудал зөвхөн боловсролын салбараар хязгаарлагдах ёсгүй. Төр бүх түвшиндээ үүнд анхаарах хэрэгтэй, хэрэгцээтэй.

Ерөнхий сайд бид хоёрын хувьд 2009 оны зургаадугаар сарын 2-нд хамтдаа тухай үеийн МАХН-ын Хэрэг эрхлэх газарт газрын дарга нараар томилогдож байсан. Нэг нь инженер, нөгөө нь сэтгүүлч мэргэжилтэй хоёр хүн орж байлаа. Бид хоёрт нэмэлтээр улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах зайлшгүй шаардлага гарсан. Тэгээд МУИС-ийн хэрэгжүүлж байсан бакалаврын программд хамрагдсан.

Бид дипломоо үзүүлэх нь нээлттэй. Бидний дипломыг биднээс үзэх биш боловсролын салбарын системээс харах бүрэн боломжтой. Иргэд маань зорилготой худал, ташаа мэдээлэлд автаж, хардаж сэрдэхээсээ өмнө шалгачихдаг байх хэрэгтэй. Би энд дипломны тайлбар хийгээд суух шаардлага байхгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 3 цаг 34 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 3 цаг 39 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов 5 цаг 5 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд 5 цаг 7 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо 5 цаг 40 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! 7 цаг 8 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг 8 цаг 41 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна 8 цаг 57 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ 9 цаг 19 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 9 цаг 25 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна 9 цаг 29 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ 9 цаг 49 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа 10 цаг 5 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 10 цаг 18 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. 11 цаг 27 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Өчигдөр 17 цаг 12 мин Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна Өчигдөр 17 цаг 10 мин АНУ-д зорчих Цагаачлалын бус виз мэдүүлэгч иргэдийн АНХААРАЛД Өчигдөр 16 цаг 48 мин "Эхийн алдар" одонгийн шалгуурт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барив Өчигдөр 16 цаг 41 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,...
Top