Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал боллоо.
Өнгөрөгч сард тус байгууллагаас явуулсан шалгалтын арга хэмжээ, илэрсэн зөрчлөөс гадна урьд шөнө ажиллагаа явуулж "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг цагдан хорисон талаар болон бусад олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн мэдээллийг энэ үеэр өглөө.
ХХААХҮЯ-наас зарлагдаж буй зарим тендерийн нэр өөрчлөгддөггүй жил бүр давтан зарлагддаг. Тухайлбал, микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын тендер 10 жил дараалан зарлагдаж, түүнд нэг компани дагнан шалгарч ажлыг гүйцэтгэсэн байдаг. Ажлын үр дүн илт мэдэгдэхгүй, харагдахгүй ажлууд тендерээр хийх нь түгээмэл байна. Тендерээр гүйцэтгэж буй ажлуудын үр дүн ямар байгаа талаар дүгнэн хянаж үздэггүй байна.




Сэтгэгдэл (1)