Ирэх сараас эхлэн иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль оногдуулахаар болжээ. Явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдээс ирүүлсэн зургаар баримтжуулсан мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгууль оногдуулахаар журамласан байна.
Тодруулбал, Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах программ хангамжийг хийж дуусгажээ. Иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдсэн байна.




Сэтгэгдэл (2)