Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 26,27-нд ихэнх нутгаар, 28,29-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 8-13 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
ЦУОШГ



