x

Та хүүтэй мөнгө зээлдүүлж хүүнд нь байранд суух гэж байна уу?

Хуульч зөвлөж байна

  1. Та хүүтэй мөнгө зээлдүүлж хүүнд нь байранд суух гэж байна уу?

Сүүлийн үед мэдээллийн хэрэгсэл зарын сувгуудаар  “Хүүтэй мөнгө зээлдүүлж  хүүнд нь байранд сууна” гэсэн зарууд ихээр гарах болж  иргэнд энэ төрлийн харилцаанд оролцох явдал ихээхэн дэлгэрч байна. Мөн үүнтэй холбоотойгоор өөрсдөө түрээслэсэн байраа өөрийн мэт ойлгуулж бусдаас мөнгө залилсан тухай хэргийн хохирогчид ч хуулийн фирмд маань хандаж байна.

Энэ нь иргэдийн орон сууц худалдах авах чадвар боломж тааруу, орон сууцны үнийн өсөлт, орон сууцны зээлийн гэрээний шалгуур, ажил орлогын түвшин зэргээс шалтгаалж өөрийн гэсэн орон байртай болж чадаагүй байгаа иргэдийн орон сууцанд амьдрах хүсэл, хэрэгцээ болон өөрийн гэсэн байртай боловч зайлшгүй мөнгө зээлэх хэрэгцээтэй хүмүүсийн хүсэл сонирхлын нэгдлийн хүрээнд үүсч байгаа иргэний эрх зүйн харилцаа юм. 

Энэ төрлийн харилцааг яаж хуулийн хүрээнд эрсдэлгүй найдвартай хийх талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл дутуугаас бусдад залилуулах, хохирох явдал цөөнгүй байна. Энэхүү харилцааны онцлог нь  иргэдийн хооронд зээл, барьцаа, эд хөрөнгө хөлслөх гэрээний  шинжийг агуулсан холимог төрлийн гэрээний харилцаа үүсч байгаад байгаа юм. Иргэд энэ төрлийн гэрээний харилцаанд оролцохдоо аль болох хуулийн хүрээнд дараа нь хэн алинд нь эрсдэлгүй байх талаас нь анхаарч  хэд хэдэн зүйлийг шалгасны үндсэн дээр гэрээ байгуулах хэрэгтэй.

  1. Өмчлөгч мөн эсэх: Байр хөлсөлж буй тал нь тухайн байрыг хөлслөх эрх бүхий этгээд, эсхүл байрны жинхэнэ өмчлөгч мөн эсэх /үүнийг байрны гэрчилгээ болон түц машины лавлагаанаас харж болно./ Хэрвээ тухайн байрны өмчлөгч биш, тухайн байрыг хөлслүүлэх, захиран зарцуулах эрхгүй этгээд болох нь тогтоогдвол  зээлдүүлэгч та гэрээ хийхгүй байх нь зөв./
  2. Байр нь эрхийн зөрчил, зээлийн барьцаанд байгаа эсэх: Тухайн байр нь ямар нэг эрхийн зөрчилтэй эсэхийг анхаарах,  Жишээ нь зээлийн барьцаанд байгаа эсэхийг шалгах ёстой. /Түц машины лавлагаагаар гарч ирнэ./ Хэрвээ тухайн байр зээлдэгчийн өмчлөлийн байр мөн боловч зээлийн барьцаанд тавьсан, бусад эрхийн зөрчилтэй бол та бас л болгоомжтой хандах ба гэрээ хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өмнөх зээлийн гэрээг авч харах ба зээлийн гэрээний хэмжээ хугацааг анхаарч зээлийн эрсдэлээ тооцож үзсэний үндсэн дээр шийдвэрлэх эсхүл хуульчиас зөвлөгөө авах нь зүйтэй.
  3. Байр хөлслөгч тал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хүрээнд байрны эзэмшил ашиглалтыг зээлдүүлэгч талд зээлийн гэрээний хугацаанд түр шилжүүлж буй тул зээлийн гэрээг барьцаатай хийх нь зүйтэй. 
  4. Зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болдог тул тухайн байраар үүргийн гүйцэтгэлээ хангуулж чадахгүй болно.
  5. Зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар хийлгэсэн нь иргэд хооронд хийснээс илүү эрсдэл багатай.
  6. Зээлдүүлэгчид байрыг шилжүүлж байгаа тул байрны эзэмшил ашиглалттай холбоотой асуудлууд давхар яригдах ба байрны урсгал болон тогтмол гарах  зардлыг хэн хэрхэн хариуцах, байрны бүрэн бүтэн байдал, элэгдэл хорогдлийг хэрхэн тооцох  гэх мэт хөлслөгч хөлслүүлэгчийн хооронд үүсэж болох асуудлыг гэрээгээр тохиролцож баталгаажуулах нь цаашид гарах үл ойлголцол маргаанаас сэрийлэх, маргаан гарсан ч тухайн үйл баримт, талуудын хүсэл зоригийг нотлох  ач холбогдолтой.  
  7. Мөн иргэд мөнгө болон бусад эд зүйл шилжүүлэхдээ дараа нь нотлогдох байдлыг анхаарч аль болох дансаар болон акт баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулан авч хадгалах нь зүйтэй.

 Хэрвээ энэ төрлийн харилцаанд оролцоод хохирсон тохиолдолд цаг алдалгүй хуульчид хандаж зөвлөгөө үйлчилгээ аваарай.

Залилан мэхлэгчид байрны гэрчилгээ, түц машины лавлагааг хуурамчаар үйлдэх, эсхүл  хүмүүсийн яаралтай хэрэгцээнд дөрөөлж хуулийн мэдлэггүй байдлыг далимдуулж манай аав ээж, ах дүүгийн байр би эзэмшиж ашиглах эрхтэй гэх мэтээр хуурч итгүүлэх, өөрийн түрээсэлсэн байраа дамжуулан түрээслэж ашиг олох гэх мэт янз бүрийн арга хэрэгсэл ашиглаж энэ гэмт хэргийг үйлдэж байна. Иймд иргэд өөртөө эзэн байж хувийн харицлагаа сайжруулж, аливаа гэрээний харилцаанд орохдоо нухацтай хандаж мэддэг хүнээс зөвлөгөө авч байхыг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Веритас партнерс хуулийн фирмийн хуульч Г.Байгаль

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 15 цаг 55 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 15 цаг 56 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 15 цаг 58 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 15 цаг 59 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 16 цаг 0 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 16 цаг 1 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 16 цаг 2 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 16 цаг 4 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 6 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 18 цаг 5 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 18 цаг 7 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 18 цаг 12 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 18 цаг 13 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 18 цаг 14 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 18 цаг 16 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 18 цаг 49 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 18 цаг 53 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 20 цаг 23 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 20 цаг 23 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top