x

Зөвөлгөө: Өөрөөсөө заавал асуух 50 чухал асуулт

Утга учиртай амьдрал гэж юу вэ? Зорилго гэж юу вэ? Хүн бүр дор бүрнээ амьдралдаа, ажилдаа, бизнестээ томоохон өөрчлөлт гаргана даа хэмээн шинэ шинэ зорилтуудыг урдаа тавьдаг ч төдийлөн хийдэггүй. Өөрчлөлтийг зөвхөн хүсэх нь гарц биш юм. Амжилттай, аз жаргалтай байж, зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө сэтгэлийн гүн рүү шагайж, хүсэл зорилгоо зогсолтгүй дахин дахин ойлгох нь хамгийн чухал. Зүрхээ өөртөө уудалж, сэтгэлээ хатамжлан, хатуу дэг журамд өөрийгөө барих аваас үр дүн гарах учиртай. Үүнд дараах асуултууд танд тусална гэдэгт эргэлзэхгүй байна. Өөртөө хариулж, өөрийгөө ойлгох тэр мөч бодит, эерэг өөрчлөлтийн эхлэл цэг байх болно. Өөртөө өөрчлөлтийг  авчрахад заавал шинэ он, шинэ сар, шинэ долоо хоног чухал гэж үү? 

1. Миний хувьд амжилт гэж яг юу юм бэ?

2. Дээрх асуултын хариу миний амьдралдаа чухал гэж үздэг зүйлсийг хамруулж чадаж байна уу?

3. Миний хамгийн чухал гурван үнэт зүйл юу вэ? Эдгээрийг би ажил, амьдралдаа хэрэгжүүлж чадаж байна уу?

4. Эдгээр үнэт зүйлс миний шийдвэрүүдэд нөлөөлдөг үү?

5. Амьдралынхаа хамгийн чухал хүмүүст хэрхэн ханддагтаа би сэтгэл хангалуун байж чаддаг уу?

6. Байгаа зүйлдээ би баярлаж, хайрлаж, сэтгэл хангалуун байж чадаж байна уу?

7. Би стресстэж байгаа юу?

8. Стрессээ багасгахын тулд хийж буй зүйлс юу билээ? (гурвыг нэрлэх) Эдгээр зүйлсийг хийхгүй байхад надад юу нөлөөлж байна вэ?

9. Юунд би хамгийн хайхрамжгүй ханддаг вэ? 2018 онд хамгийн их анхаарал тавина гэж бодож буй 3 зүйл маань юу билээ?

11. Би одоо байгаагаасаа илүү сайн сонсогч байж чадах уу?

12. Би хүмүүсийн өгсөн зөвлөгөөг тунгаан бодож байна уу, эсвэл сонсоод л мартаж байна уу?

13. Шидэт дохиур байсан бол миний гурван хүсэл юу байх вэ?

14. Өөрийн төсөөлж буй амжилтанд хүрлээ гэж бодоход ямар нэгэн сөрөг үр дагавар байна уу? Ер нь ямар үр дагаврууд гарах вэ?

15. Миний удирдах чадвар, зан чанаруудаас хамгийн их үнэлдэг таван зүйлийг нэрлээч гэвэл хүмүүс юу гэж хариулах бол?

16. Миний сайжруулах ёстой зан чанарууд юу вэ гэж асуувал хүмүүс юу гэж хариулах бол?

17. Ихээхэн анхаарал, цаг зав зарцуулдаггүй мөртлөө мөнгө олох боломжтой зүйлс юу байна вэ?

18. Мөнгөнөөс гадна өөрийгөө болон ажлаа, компаниа хөгжүүлж томруулах эрх чөлөөг минь боож байгаа зүйлс юу байна вэ? 

19. 2018 онд миний баталгаатай өөрчилж чадах нэг зүйл юу вэ?

20. Бизнесээ, ажлаа тэлж өргөжүүлэхэд яг юу хэрэгтэй байна вэ?

21. Тэдгээр зүйлсийг бий болгоход, авахад, ойртоход надад юу шаардлагатай байгаа вэ?

22. Яг шударгаар хариулбал би өөртөө хэр итгэлтэй хүн бэ? Өөрийгөө хэр өндрөөр үнэлдэг вэ?

23. Амьдралаа, ажлаа өөрчлөхийн тулд хийх ёстой зүйлүүдээ би хийхийг зорьж байна уу, эсвэл зориглож чадахгүй яваад байна уу? Яг ямар зүйлүүд дээр зориг хүрэхгүй байна вэ?

24. Өөрийн тав тухтай орчноос хөндийрөхөд надад алдах зүйлс бий бил үү?

25. Өөрийн тав тухтай орчноос гарч чадахгүй байснаар би юуг алдаж байна вэ?

26. Би өөртөө хэр их анхаарал тавьж байгаа вэ? 1-10 оноогоор дүгнэвэл.

27. 2018 онд өөртөө тавих анхаарлаа сайжруулахын тулд миний баталгаатай хийж чадах нэг зүйл юу вэ?

28. Дуртай атлаа оролцож эсвэл хийж чадахгүй байгаа ямар зүйлс байна вэ?

29. Харилцаагаа сэргээх эсвэл сайжруулах ёстой хүмүүс хэн хэн байгаа билээ?

30. Миний амьдралд садаа болдог, сөрөг, онцгүй хүмүүс хэн хэн байгаа билээ?

31. Гэр бүл, найз нөхөд, менторуудаасаа би хангалттай дэмжлэг авч чаддаг уу?

32. Өнгөрсөн жил миний хийж бүтээсэн хамгийн гайхалтай зүйлс юу вэ?

33. Би багахан амжилтууддаа баярладаг уу? Үл тоож байна уу?

34. Хаяж чадахгүй байгаа ямар нэгэн итгэл үнэмшил, зарчмаасаа болж би өөрийгөө хойш татаж байгаа юу?

35. Хажууд нь байхаар уур хүрдэг, үзэн яддаг хүн надад бий юу?

36. Ийм бодол, бухимдалд автах нь надад ямар тус болох билээ?

37. Ажил, амьдралынхаа юунд би хамгийн эмзэглэдэг вэ?

38. Би юугаар бахархдаг вэ? Би өөрийгөө хангалтатй урамшуулж чадаж байна уу?

39. Хэн нэгэн миний ажил, амьдралыг нарийн ажиглавал ямар эерэг, сайхан талууд, үнэ цэнийг олж харах бол?

40. Намайг дэмждэг хүмүүст би баярлаж талархдагаа хангалттай хэлдэг бил үү?

41. Миний санаанд нийцэхгүй зүйлс тохиолдвол би амархан уурлаж, бухимддаг уу?

42. Миний бодсоноос өөр арга замууд байж болно гэдгийг би мэддэг үү? Ингэж хүлээн зөвшөөрдөг үү?

43. Хүмүүст итгээд, хариуцуулаад орхивол ер нь яах бол? Би бүх зүйлийг хяналтандаа байлгах гээд байдаг уу?

44. Бүх зүйл хэцүү байдаг гэж би боддог уу? Эсвэл надад л ийм хэцүү зүйлс, бэрхшээлүүд тохиолдоод байна гэж боддог уу?

45. Хамгийн сүүлд би хэзээ үнэн сэтгэлээсээ инээсэн вэ?

46. Хүүхдүүдтэйгээ, эхнэр, нөхөртэйгөө, аав ээжтэйгээ, ер нь чухал хүмүүстэйгээ хангалттай цагийг өнгөрөөж чадахгүй байгаа гэж боддог уу? Тэрэндээ харамсдаг уу?

47. Ажил, бизнесээ тэлж өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна уу? Эсвэл эргэлзээ байна уу?

48. Би юунаас хамгийн их айдаг вэ? Надад тохиолдож болох хамгийн муу зүйлс юу вэ?

49. Би хүсэл мөрөөдлөөрөө амьдарч байгаа юу?

50. Би тусламж хүсэхээс санаа зовдог уу?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Nandnna (203.91.115.38)
    Амжилт гэдэг амжилтгүй бол бид урагшлахгүй бас ѳѳртѳѳ итгэх итгэл байхгүй бол амжилтын талаар яриад ч хэрэггүй.
    2019 оны 04 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 5 цаг 57 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 6 цаг 6 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 10 цаг 52 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 10 цаг 53 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 10 цаг 56 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 11 цаг 2 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 11 цаг 3 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 11 цаг 5 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 11 цаг 10 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 11 цаг 11 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 11 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 11 цаг 14 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 11 цаг 19 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 11 цаг 20 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 11 цаг 21 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 11 цаг 22 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 12 цаг 29 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 12 цаг 39 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 12 цаг 49 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 12 цаг 58 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top