Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр ирэх долоо хоногт Улаанбаатарт 18 хэм хүртэл дулаарна.
2018 оны 09 дүгээр сарын 22 буюу Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт ихэнх нутгаар 16-20 градус дулаан байна. Та цаг агаарын урьдчилсан мэдээг харах бол ЭНД дарж, аймгийн нэрийг сонгоно уу.
ЦУОШГ




Сэтгэгдэл (1)