x

АНУ, БНСУ хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр болжээ

Хойд Солонгосын зүгээс цөмийн аюул занал нэмэгдэж байгаа үед улсынхаа цөмийн тогтоон барих хүчийг ашиглах бодол засгийн газарт нь байхгүй гэдгийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль мэдэгдлээ.

Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалд орсныхоо 100 дахь өдрөөр Сөүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв.

Хойд Солонгосыг зэвсгийн хөтөлбөрөө эрчимжүүлж байгаатай холбоотойгоор түгшүүртэй байдал даамжирсан нөхцөлд хоёр улсын хооронд бат бөх энх тайван тогтоох дипломат хүчин чармайлтууд хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч Юн Сок Ёль мөн санал болгосон байна.

Цөмийн зэвсэг хураах алхмуудын хариуд эдийн засгийн үе шаттай төслүүд хэрэгжүүлэх яриа хэлэлцээ хийж эхлэхийг тэрээр Пхеньянд бас ахин уриалжээ. Хойд Солонгосын өнөөгийн нийгмийн байгуулал болоод аюулгүй байдалд “баталгаа өгч” чадахгүй боловч, одоогийн улстөрийн тогтолцоог хүчээр халах эрмэлзэл Өмнөд Солонгост байхгүй гэдгийг тэр бас мэдэгджээ.

Мөн АНУ, Өмнөд Солонгосын цэргийнхэн ирэх долоо хоногт сүүлийн жилүүд болоогүй томоохон хүрээтэй хамтарсан хээрийн сургууль эхлэхээр болсон тухай мэдээлсэн байна.

Төрөл бүрийн пуужингийн туршилт явуулж байгаа Пхеньяны зүгээс Сөүл болон Вашингтоныг цөмийн хямралаар сүрдүүлэн, аюул эрсдэл нэмэгдсэн үед энэ сургуулилалтыг хийж байгааг хэвлэлүүд онцолж байна. Холбоотон улсуудын нисэх онгоц, байлдааны хөлгүүд, танкууд болон хэдэн арван мянган цэргийн албан хаагчдыг оролцуулах “Улчи Фридом Шилд” нэртэй энэ цэргийн зуны сургуулилалт энэ сарын 22-ноос 9 дүгээр сарын 1-ний хооронд явагдах аж.

Гэхдээ, энэ удаагийн хээрийн сургуульд хоёр талаас хэд хэчнээн цэргийн албан хаагчид оролцох тухайд Америкийн батлан хамгаалах яам болон Өмнөд солонгосын штабын дарга нарын нэгдсэн хорооны зүгээс, тодорхой мэдээлээгүй байна. Өмнө нь тус хоёр улс ийм томоохон сургуулилалтыг хавар, зун болгон явуулж ирсэн байна.

Сануулахад, үүнээс хэдэн өдрийн өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах нөхцөлд эдийн засгийг нь сэргээх өргөн хүрээтэй багц хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүлж байсан. Мөн түүний өмнөхөн Пхеньяны талаас Сөүлийг улсад нь ковид-19 цар тахал дэгдээсэнд буруутгаж, сүйрэл тарих хариу барина гэж сүрдүүлсэн мэдэгдэл хийж байсан билээ. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 6 цаг 36 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 6 цаг 39 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 6 цаг 40 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 6 цаг 43 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 6 цаг 45 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 6 цаг 47 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 6 цаг 51 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 6 цаг 51 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 7 цаг 52 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 8 цаг 4 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 8 цаг 27 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 9 цаг 36 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 10 цаг 1 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 10 цаг 26 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 10 цаг 32 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 10 цаг 48 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 11 цаг 11 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 11 цаг 16 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 11 цаг 18 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top