x

Африкт ардчиллыг зарах нь

АНУ өнгөрсөн долоо хоногт ардчиллыг сурталчлах танил стратегид тулгуурласан Африкийн шинэ бодлогыг танилцууллаа. Өөрчлөгдөж буй энэ тивд ардчилалыг шахах нь шинэ сорилт болно.

Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Өмнөд Африк, Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс болон Руандад хийсэн айлчлалынхаа үеэр тус улстай харилцах АНУ-ын шинэ арга барилыг танилцуулахдаа "Африкийн улс орнуудыг өөрсдийнхөө зохиогч гэхээсээ илүүтэй бусад үндэстний хөгжил дэвшлийн хэрэгсэл гэж үзэх нь олонтаа" гэж дурьдав.

Америкийн Африкийн талаарх байр суурь нь доромжилсон биш юмаа гэхэд ивээн тэтгэсэн байртай байж болно гэсэн шүүмжлэлд илэрхий хариу өгөхдөө "АНУ Африкийн сонголтыг тушаахгүй" гэж нэмж хэлэв.

Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд Наледи Пандор хэлэхдээ "Түүхээс харахад арга барил нь арай өөр байх ёстой гэж би бодож байна. Би Африкчуудын зохиож боловсруулсан хэрэгсэлд илүү их анхаарал хандуулахыг зөвлөж байна" гэсэн юм. 

Африкийн улс орнууд нэг үеэ бодвол баян чинээлэг болсон гэж Йоханнесбург дахь АНУ-ыг судлах Африкийн төвийн дэд захирал Боб Векеса хэлэв.

"Бид тодорхой асуудлаар хэнтэй харьцахаа өөрсдөө мэдчихье гэж хэлэх хэмжээнд очитлоо хөрөнгөжчихсөн" гэж Векеса хэлэв.

Эдгээр шинэ түншлэлд АНУ-ын өрсөлдөгч Орос, Хятад төдийгүй Турк, Энэтхэг зэрэг шинээр гарч ирж буй гүрнүүд багтаж байна. Ботсвана, Замби зэрэг АНУ-ын уламжлалт холбоотнууд Америкийн стратегийг хүлээн авах магадлалтай ч Уганда, тэр ч байтугай Руанда дахь хүчирхэг удирдагчид илүү тэсвэртэй байх магадлалтай гэж тэр нэмж хэлэв.

Өчигдөр Кигали хотод Блинкен Руанда болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын удирдагчдыг Конгогийн зүүн хэсэгт зэвсэгт хүчнийг дэмжихээ зогсоохыг уриалсан гэж мэдэгдэв.

Тэрээр мөн “Руанда зочид буудал” киног бүтээхэд нөлөөлсөн АНУ-ын оршин суугч Пол Русесабагинаг саатуулсан талаар санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Гэвч ерөнхийлөгч Пол Кагаме Блинкентэй уулзахаас хэдхэн цагийн өмнө Руссесабагинагийн хэрэг дээр эргэлзэх болно гэсэн саналд хүйтэн ус асгажээ.

"Санаа зоволтгүй ... энд тийм болохгүй зүйл байдаг!!" гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 6 цаг 42 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 6 цаг 46 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 6 цаг 46 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 6 цаг 50 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 6 цаг 52 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 6 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 6 цаг 58 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 6 цаг 58 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 7 цаг 58 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 8 цаг 10 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 8 цаг 34 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 9 цаг 43 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 10 цаг 8 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 10 цаг 32 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 10 цаг 39 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 10 цаг 55 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 11 цаг 17 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 11 цаг 22 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 11 цаг 25 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top