x

Б.Баасанцогт “ам нээж” шүүгч нар бужигнаж байна

Хан-Уул дүүргийн шүүх энэ сарын 10-нд өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорих шийдвэр гаргасан. Түүнийг өмнө нь хоёр сар хориод сулласан байдаг. Анх 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд цагдан хорьсон. Дараа нь тавдугаар сарын сарын 7-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих хугацааг нь сунгаж байжээ. 

Б.Баасанцогтын хувьд хэд хэдэн асуудлаар шалгагдаж байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. 

Тэрээр сая дахин хоригдсоныхоо дараа шүүгч нартай холбоотой ноцтой мэдүүлгийг өгсөн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Мөн шалгагдаж буй хэргүүдийнхээ талаар ч “ам нээгээд” байгаа аж. Тиймээс улс төр, хууль хяналтын байгууллагын нөлөө бүхий хүмүүс Б.Баасанцогтыг суллахаар хөдөлж эхэлжээ.

Төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхэм Дээд шүүхийн дарга асантай уулзсан байна. Улмаар нөгөөх нь “...Баасанцогтыг сулла” хэмээн шат шатны нэр бүхий шүүгчдийг дарамталсан нь ил болоод байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр Б.Баасанцогтыг шалгаж буй хэргийн тоо нэмэгдэж, хамрах хүрээ нь өргөжжээ.

Өөрөөр хэлбэл, дуулиан шуугиан болоод нам дарагдсан, түүний оролцоотой зарим хэрэгт хууль хяналтынхан мөрдөн шалгах ажиллагаа хийж буй юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.150)
    Баттулга уу, нэр усыг нь бичээч
    2022 оны 08 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно 13 цаг 44 мин Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна 13 цаг 47 мин АНУ-д зорчих Цагаачлалын бус виз мэдүүлэгч иргэдийн АНХААРАЛД 14 цаг 9 мин "Эхийн алдар" одонгийн шалгуурт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барив 14 цаг 16 мин У.Хүрэлсүх: Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахад бүх талаар дэмжинэ 14 цаг 29 мин Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 7 хүн гэмтэж бэртжээ 14 цаг 54 мин Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн бүртгэлийг өөрчилжээ 15 цаг 2 мин Нийт нутгийн 80 хувьд олон жилийн дунджаас илүү хур тунадас оржээ 19 цаг 45 мин Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анхаарлыг өөр тийш хандуулахаар мэрийж байна 19 цаг 55 мин Ерөнхийлөгч Путин А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг санал болгов 20 цаг 7 мин Ясуиса Фукуда: Монгол чацарганаар нэмэлт бүтээгдэхүүн хийж байна 20 цаг 14 мин Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ 20 цаг 25 мин Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу 20 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан 21 цаг 30 мин Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цаг 43 мин Сэлэнгэ аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 22 цаг 21 мин Хөх хотын тэмдэглэл 22 цаг 42 мин “Хивсэн бөмбөгдөлт” 22 цаг 48 мин Европын орнуудад суралцах боломж, Эрасмус+ тэтгэлгийг танилцууллаа Уржигдар 10 цаг 44 мин Н.Моди 75 нас хүрсэн ч Ерөнхий сайдын суудлаас буухгүй Уржигдар 10 цаг 34 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Баян малчид, тансаг цэвэрлэгчид үйлчилдэг улны багш, эмчтэй ... Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачд... Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана 15-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон ца... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Өнөөдөр засвартай байгаа авто замууд Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн...
Top