x

Авто машингүй өдрийн марафонд 4000 хүн оролцоно

Авто машингүй өдөр есдүгээр сарын 22-нд болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн иргэдэд эрүүл амьдралын хэвшлийг суулгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийлгэх зорилгоор Биеийн тамир спортын газраас өртөөт марафоныг зохион байгуулах гэж байна. 2017 онд анх зохиож 700 гаруй хүн оролцож байсан бол энэ жил олон улсад сурталчлах зорилгоор дөрвөн насны A,B,C,D гэсэн  ангилалд нийтдээ 4000 мянган хүн оролцох бөгөөд “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом- Нэг бүс-Нэг зам” нэртэйгээр БНХАУ-тай хамтран зохион байгуулж байна.

Өртөөт марафонд багаар оролцох боломжтой бөгөөд нэг багт хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй байна. Дөрвөн насны ангилал тус бүрийг А шар, B улбар шар, C хөх, D ягаан гэх өөр өөр өнгөөр ангилж байгаа бөгөөд уралдааны замууд тус өнгөөрөө хоорондоо ялгагдана. Өртөө тус бүр насны ангиллаасаа хамаараад харилцан адилгүй байна. Гараа хоорондын зай найман минутын зайтай байхаар зохицуулагджээ.

  • А буюу Сурагч ангилалд 14-17 насны хоёр сурагч (Өртөө хоорондын зай 1-1,6 км)
  • B буюу Залуучууд ангилалд 18-34 насны оюутан, ажилчин, гадаад иргэдээс бүрдсэн 2 гишүүн – (Өртөө хоорондын зай 1.8-2,8 км)
  • С буюу Ахмадууд ангилалд 55-аас дээш насны 2 иргэн – (Өртөө хоорондын зай 2 км хүртэл)
  • D буюу Нээлттэй ангилалд 35-54 насны гэр бүл, гадаадын иргэдээс бүрдсэн 2 гишүүн – (Өртөө хоорондын зай 2 км хүртэл)

Оролцогчид Чингисийн талбайгаас өөрсдөд нь тараасан хугацаа болон газрын зургийн тохиргоо бүхий чипийг авч ангиллын дагуух маршрутаар дамжих ба дөрвөн өртөөг сонирхолтой дарааллаар олж өртөө тус бүрт чипээ уншуулснаар барианд ирнэ. Ингэхдээ өртөө алгасахыг хориглоно. Маршрутыг Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар дайруулахаар сонгосон иргэдэд хотын гудмуудыг илүү танин мэдүүлэхэд чиглэгдсэн байна. Марафоны үеэр зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам болон Сөүлийн гудамж, мөн Сансарын тунелээс Намянжугийн гудамж хүртэлх замыг хаахаар болжээ. Марафоны бүртгэл өнөөдөр 17:30 минут хүртэл Спортын төв хорооны нэг давхарт явагдаж байгаа бөгөөд бүртгүүлэхэд регистрийн дугаар, овог нэр, харъяа аймаг, дүүрэг, хорооны хаяг, утасны дугаар, нэг хувь цээж зураг шаардлагатай. Бүртгүүлсэн иргэд есдүгээр сарын 22-ны өглөө Чингисийн талбайд ирж маршрут болон чипээ авч бүртгэлээ баталгаажуулах ба 10.00 цагаас уралдаан эхэлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 5 цаг 52 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 6 цаг 1 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 10 цаг 47 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 10 цаг 48 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 10 цаг 51 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 10 цаг 57 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 10 цаг 58 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 11 цаг 0 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 11 цаг 5 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 11 цаг 6 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 11 цаг 7 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 11 цаг 9 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 11 цаг 14 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 11 цаг 15 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 11 цаг 16 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 11 цаг 17 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 12 цаг 24 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 12 цаг 34 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 12 цаг 44 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 12 цаг 53 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top