x

Маргааш “Автомашингүй өдөр”

Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.

Улаанбаатар хот жил бүр тус өдрийг хаврын улиралд тэмдэглэдэг байсан бол энэ жил анх удаа дэлхийн автомашингүй өдөр буюу 9 дүгээр сарын 22-ны Бямба гаригт тэмдэглэхээр боллоо.

Энэ хүрээнд бямба гарагт Улаанбаатар хотын төв хэсгийн замыг 08.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулна.

Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох юм.

Автомашингүй өдөр нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой юм.

“Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төв, үйлчилгээний газрын жагсаалт:

Худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газрын  нэр

Байршил

1

Бөмбөгөр-1 худалдааны төв

2 дугаар хороо

2

Бөмбөгөр-2 “Содон” худалдааны төв

2 дугаар хороо

3

Алтжин бөмбөгөр худалдааны төв

2 дугаар хороо

4

Шонхор зах

11 дүгээр хороо

5

Нарантуул-2 худалдааны төв

12 дугаар хороо

6

И-март худалдааны төв

14 дүгээр хороо

7

Нарантуул худалдааны төв

14 дүгээр хороо

8

Дүнжингарав худалдааны төв

26 дугаар  хороо

9

Өгөөмөр техникийн зах

14 дүгээр хороо

10

Сандэй плаза худалдааны төв

14 дүгээр хороо

11

Шөнийн зах

14 дүгээр хороо

12

Баянзүрх худалдааны төв

6 дугаар хороо

13

Баянзүрх худалдааны төв-2

6 дугаар хороо

14

100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр

10, 11 дүгээр хороо

15

Меркури худалдааны төв

3 дугаар хороо

16

Пассаж худалдааны төв

17

Миний дэлгүүр

18

Барс худалдааны төв

3 дугаар хороо

19

Хар хорин худалдааны төв

20 дугаар хороо

20

Барс-2 худалдааны төв

20 дугаар хороо

21

Мишээл экспо худалдааны төв

2 дугаар хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 5 цаг 48 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 5 цаг 57 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 10 цаг 43 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 10 цаг 44 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 10 цаг 47 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 10 цаг 53 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 10 цаг 54 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 10 цаг 56 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 11 цаг 1 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 11 цаг 2 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 11 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 11 цаг 5 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 11 цаг 10 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 11 цаг 11 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 11 цаг 12 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 11 цаг 13 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 12 цаг 21 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 12 цаг 30 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 12 цаг 40 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 12 цаг 50 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top