x

“Балдорж” шагналын эзэд тодорлоо

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж, УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, сэтгүүл зүйн үе үеийн төлөөлөгчид оролцлоо.

Энэ жилийн "Балдорж" шагналд 88 сэтгүүлчийн 170 гаруй бүтээл иржээ. Шалгаран үлдсэн шилдэг 25 бүтээлээс өчигдөр шилдэг 10 бүтээлийн эзнийг тодруулсан юм.

“Балдорж” шагналын Гранприг "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, П.Энхбат "Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин" сурвалжлага, "Хариуцлагатай уул уурхайн эрэлд" цуврал сурвалжлагаараа хүртлээ.

"Балдорж" шагналын Дэд байрт МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлгийн баг Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нар хүний эрхийн сэдвээр эрэн сурвалжилсан цуврал нэвтрүүлэгээрээ хүртсэн юм. 

"Балдорж" шагналын шилдэг аравт

  1. Х.Уянга "Өнөөдөр" сонин "Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл" цуврал сурвалжлага, "Амьдрал сайн уу" цуврал нийтлэл

  2. Б.Ганзориг ТВ9 телевиз "Хасах градус: Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл" цуврал нэвтрүүлэг, "Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн" телевизийн нэвтрүүлэг

  3. Б.Энхмарт "Үндэсний шуудан" сонин "Бид болон монголын тал нутаг чамд хайртай" нийтлэл, "Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам" сурвалжлага

  4. Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж 25 дугаар суваг телевиз "Нэг удаа үндэсний контент: Монгол Солонгост нэг удаа" телевизийн цуврал нэвтрүүлэг

  5. С.Батзаяа "Монголын медиа корпораци"  "Өв соёлгүй Монгол" цуврал нийтлэл, нэвтрүүлэг

  6. Б.Солонго "Зууны мэдээ" сонин "Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё", "Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалья" цуврал нийтлэл

  7. З.Цэлмэг "Засгийн газрын мэдээ" сонин "Харилцуурын цаадах нулимс", "Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол" нийтлэл

  8. Э.Хүрэлбаатар "Өдрийн сонин" сонин "Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр" сурвалжлага

  9. Б.Алтанхуяг "Монцамэ" агентлаг "Аниргүйн гүн дэх цаг хугацаа", "Тагтаа паблишинг хэвлэлийн газрын ерөнхий редактор У.Бямбанямтай хийсэн цуврал ярилцлага, "Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос, сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш" нийтлэл

  10. Н.Хонгорзул "Блүүмбэрг" телевиз "Монголд үйлдвэрлэв" нэвтрүүлэг

“Балдорж” шагналын гранпри шагналтнаар

2009 онд - Б.Ганчимэг “Үндэсний шуудан” сонин

2010 онд - Д.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр” сонин

2011 онд - Ж.Гангаа Өдрийн сонин

2012 онд - Г.Отгонбаяр “Үндэсний шуудан” сонин

2013 онд - Ж.Тэгшжаргал “Өнөөдөр” сонин

2014 онд - У.Ганбаяр, М.Буянбадрах “Хүрээлэн амьд ертөнц” төсөл

2015 онд - Э.Хүрэлбаатар Өдрийн сонин

2016 онд - Ц.Цэвээнхэрлэн “Засгийн газрын мэдээ” сонин

2017 онд - Б.Энхмарт "Үндэсний шуудан" сонин нар тодорч байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 5 цаг 53 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 6 цаг 2 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 10 цаг 48 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 10 цаг 49 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 10 цаг 52 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 10 цаг 58 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 10 цаг 59 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 11 цаг 1 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 11 цаг 6 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 11 цаг 7 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 11 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 11 цаг 10 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 11 цаг 15 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 11 цаг 16 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 11 цаг 17 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 11 цаг 18 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 12 цаг 25 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 12 цаг 35 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 12 цаг 45 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 12 цаг 54 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top