“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт зөвлөгөө өгөх өдөрлөгийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Энэ удаагийн өдөрлөг маргааш буюу лхагва гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.



