x

Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажил явагдаж байна

Ойн навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавж болох Сибирийн хүр, Жодооны төөлүүрч, Өвлийн төөлүүрч эрвээхэйн хүрэнцэр шавжуудтай тэмцэх арга хэмжээг хөнөөлийн голомт үүссэн талбайг хязгаарлах зорилгоор идэвхтэй хооллож, хөнөөл учруулж байгаа ойг хамруулан зохион байгуулдаг.

Нийслэлийн ногоон бүсэд 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 16 мянган га талбайд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг цаг үеийн шинж байдлаас хамааруулан гэрлэн урхи, авиамикробиологийн арга ашиглан хийж гүйцэтгэсэн.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гачууртын амны Шижрийн даваа, Шижир, Хадат, Бургаст, Асгатын ар, Бугат, Бэрх, Их амны ойд тархсан навч шилмүүсний зонхилогч хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн “Мон Таксаци” ХХК орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна.

Тэмцлийн ажлыг нийт 500 га талбайд утаат болон үүргийн шүршигч багаж ашиглан микробиологийн аргаар явуулсан. Тодруулбал: Жодооны төөлүүрч эрвээхийн хүрэнцэртэй тэмцэх ажлыг Хадат, Асгатын ар, Бэрхийн ам, Бугат, Их ам зэрэг газруудын 250 га талбайд утаат багажаар,

Сибирийн хүр эрвээхийн бага, дунд насны хүрэнцэртэй тэмцэх ажлыг Шижрийн ам, Шижрийн даваа, Бургастайн амны ойн сангийн 250 га талбайд микробиологийн аргаар тус тус явуулав. Нэг модонд дунджаар 75-145 ширхэг хүрэнцэр тоологдов.

Мөн өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар түүх ажил улсын төсвийн хөрөнгөөр 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зуслангийн бүсэд үргэлжилж байна.

Навч шилмүүсний хөнөөлт шавжийн тархалт, хор хөнөөл, голомтыг хязгаарлах арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоны оршин суугчид, нөхөрлөлийн гишүүд идэвхтэй оролцож байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан, амьдрах орчноо сайжруулж байна гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 5 цаг 54 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 6 цаг 3 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 10 цаг 49 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 10 цаг 50 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 10 цаг 53 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 10 цаг 59 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 11 цаг 0 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 11 цаг 2 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 11 цаг 7 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 11 цаг 8 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 11 цаг 9 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 11 цаг 11 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 11 цаг 16 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 11 цаг 17 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 11 цаг 18 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 11 цаг 19 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 12 цаг 26 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 12 цаг 36 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 12 цаг 46 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 12 цаг 55 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top