x

Зеленский Африкийн удирдагчдад хандан үг хэллээ

Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский удаа дараа хүсэлт тавьсны дараагаар буюу энэ долоо хоногт Африкийн холбоонд хандан үг хэллээ.

Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай удирдагчдыг лоббидох ширүүн тулаантай тулгарсан. Африкийн олон засгийн газар Оросыг буруушаахаас зайлсхийж, НҮБ-ын санал хураалтаас татгалзаж, тивд шууд нөлөөлөхгүй дайн гэж тодорхойлсон билээ.

Зеленский Африкт үзүүлэх эдийн засгийн үр дагаврыг "дэлхийн хамгийн том үр тариа үйлдвэрлэгч хоёр орны зөрчилдөөнөөс үүдэлтэй хүнсний өндөр үнэ нь хүнсний аюулгүй байдлыг улам дордуулсан" гэлээ.

Харин "Африкийг үнэндээ барьцаалсан" гэж Зеленский хэлсэн тухай Associated Press агентлаг мэдээлсэн байна.

Сомали дахь ган гачиг, Сахел бүс нутагт өсөн нэмэгдэж буй хүнсний аюулгүй байдал нь хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа улаан буудайн үнийн өсөлтийн үр дагавартай ихээхэн холбоотой. Шатахууны үнэ өссөн нь тус тивийн шинээр бий болж буй дундаж давхарга болон хотын ядуучуудыг улам бүр нэмэгдүүлж байна.

Зеленский "Тэд таныг болон ард түмний зовлон зүдгүүрийг ашиглан Орост хориг арга хэмжээ авсан ардчилсан орнуудад шахалт үзүүлэхийг оролдож байна" гэж нэмж хэлжээ.

Африкийн холбооны дарга Мусса Факи Махамат цахим уулзалтын дараа твиттер хуудсандаа, яриа хэлэлцээ хийхийг уриалж байгаагаа дахин илэрхийлсэн байна.

Түүний бичвэр энэ сарын эхээр Путинд өгсөн урам зоригтой жиргээгээс эрс ялгаатай байв. Факи өмнө нь твиттер хуудаснаа, түүний Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл болон Путинтэй Сочид уулзаж байгаа гэрэл зургийг байрлуулсан байна. Африкийн холбооны улс төрийн тэргүүний хувиар хэлсэн үгэндээ Салл Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ зогсоохыг уриалж, Путиныг өөрийн “хайртай анд Владимир” хэмээн нэрлэсэн байв.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 8 цаг 37 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 8 цаг 41 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 8 цаг 41 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 8 цаг 44 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 8 цаг 46 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 8 цаг 48 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 8 цаг 52 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 8 цаг 52 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 9 цаг 53 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 10 цаг 5 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 10 цаг 29 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 11 цаг 38 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 12 цаг 2 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 12 цаг 27 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 12 цаг 34 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 12 цаг 49 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 13 цаг 12 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 13 цаг 17 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 13 цаг 19 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top