x

ТҮҮХ: Сэтгэл мэдрэлийн асуудалтай ТАВАН УДИРДАГЧ

Төрийн тэргүүн сэтгэл мэдрэлээр эрүүл саруул, гүйлгээ ухаантай хүн байх ёстой гэсэн шалгуур байдаг. Гэтэл бодит байдал дээр энэ шалгуурт тэр болгон таардаггүй. Мэдрэлийг гажиг цөөнгүй захирагч нарт байж иржээ.

Засаг барих хүнд ачаа нь сэтгэцийн  гажиг үүсгэдэг үү? Гэхдээ тийм гажиг эрт өнөөгийн олон захирагч нарт байсан. Харин тэр болгоныг оношлох нь маш ээдрээтэй. Одоо өөрийн үеийнхэндээ хачин зангаар дурсагдсан таван захирагчийн тухай өгүүлэе.

"Калигула"

Ромын гурав дахь эзэн хааны дарангуйлагч, хачин чигтэй  зангийн тухай цуурай түүнээс хэдэн мянган жилээр даван амьдарч ирэв. Эртний Ромын зохиолч Светоний “Арванхоёр цезарийн амьдрал” намтрын түүвэртээ Калигулагийн талаар: “Намхан, цонхигор цагаан царайтай, тарган хэрнээ хүзүү, хөл нь маш туранхай, чамархай, зовхи нь унжсан, өргөн духтай бөгөөд барзгар, толгойдоо бараг үсгүй, зулайдаа халзархайтай, биеэр дүүрэн үстэй” гэж бичсэн байдаг.

Ийм бичлэгээс  мэргэжилтнүүд биеийн болон мэдрэлийн  оношийг  тодорхойлж болох. Гэхдээ Светоний өөрөө тэр талаар тодорхойлоод өгчээ. “Биеийн болон сэтгэлийн тэнхээгээр түүнд гайхуулах зүйлгүй. Хүүхэд байхаасаа унадаг өвчтэй байв. Залуу насандаа тэсвэр тэнхээтэй байсан ч  үе үе  гэнэтхэн суларч ядран яваж, зогсож, сэхэж чаддаггүй байлаа" хэмээжээ.

Үүний зэрэгцээ, эртний ромын зохиолчийн дурсамжаар тэр аянга цахилгаанаас ухаангүй айдаг нэгэн байжээ. Дуу цахилгаантай бороо эхлэнгүүт л эзэн хаан шууд утгаараа орон доороо мөлхөн ордог байж. Калигула засаг барьсан эхний саруудад муугүй удирдаж байв. Удалгүй  үл  танигдах өвчнөөр өвчлөөд улам улам муудаж ирэв.

Светоний бичснээр эзэн хааны нойр тасалдаж, түүнд ер бусын хурц тод зүүд зүүдлэгдэж эхэлжээ. Мөн тэрээр харгис шийдвэр гаргах болсон юм. Ингээд тэр өөрийн ач хүү Тиберия Гаммела, хадам эцэг Силан нарыг хөнөөжээ.

Түүний энэ захирагдашгүй авир хүрээний хүн бүрт нөлөөлөн тархаж байлаа. Гүн ухаантан Сенека эзэн хааны "доромжлон" таашаал авдаг ер бусын авирыг нь тэмдэглэжээ. Тэр аар саар зүйлийг өөрийгөө доромжилсон гэж хүлээн авна.

Калигула сексуаль гаж донтой байсан ба тухайлбал түүнийг эгч дүү нарыгаа садар самуунд татсан гэдэг. Тэдний нэг Друзиллатай романтик харилцаагаа тэр нууж хаалгүй ярьдаг байжээ. Бас тэдний нөхөрүүд нь Калигулагийн нууц амрагууд гэсэн таамаглал байдаг.

"Кастилийн I Хуана"

Хуана XVI зуунд Кастилийг захирч байсан хатан хаан юм. Тэрээр, хаан ширээнд 50 жил суусан гэж албан ёсоор хэлдэг. Гэхдээ мэдрэлийн гажиг нь түүнийг засагт удаан байлгаагүйгээс гадна түүнд Ухаан солиот цолыг үлдээжээ.

Намтарлагчдийн үлдээснээр, Кастилийн Хуаназалуудаа сониуч, тайван, бодож сэтгэх чадвар сайтай байсан гэнэ. Бүсгүй чанартай боловсрол авсан ба улс төр, гүн ухаан, түүхийг сонирхон үздэг байв. Тэр морь унах дуртайгаас гадна хөгжи сонсож, юм нэхэж иржээ.

Хуана 16 настайгаасаа католик шашинаас холдож, өөрийн эх Кастилийн Изабеллаг ихээхэн уурлуулжээ. Зарим нэг мэдээллээр эх нь охиноо тамлан зовоож байсан гэдэг. 1496 онд 17 наастай бүсгүйг Бургундын церцог Үзэсгэлэнт чимэгтэй Филиппийн эхнэр болгон өгчээ.

Сонирхолтой нь энэ улс төрийн гэрлэлт амжилттай болж хосууд бие биендээ хайртай байв.

Гэр бүлийн аз жаргал нь Хуанагийн эдрэлийг булингартуулж эхлэсэн гэдэг. Хардалт нь байнгын хэрүүл үүсгэж, Хуана шөнөжин орилон хашгирч, толгойгоороо хана нүднэ. 1504 онд Изабелла нас бараад Хуна залгажлагч нь болов. Гэхдээ эхнэрийнхээ нэрийн өмнөөс Филипп захирч ирсэн ба удалгүй хоёр жилийн дараа тэр нас бараад Хуана бараг л галзуурсан байв. Тэр Филиппийн оршуулахыг хориглон австай цогцосыг нь дэргэдээ авч яван үе үе онгойлгон цогцосыг хардаг байж. Гэхдээ бусад эмэгтэйчүүдийг түүнд ойртуулдаггүй байсан гэх. Кастилийн захиргааг Хуанагийн эцэг Арагоны Фердинандявуулах болов. Хуанаг Филипп нас барсны дараа төрсөн охин Екатеринагийн хамт тусгай холын шилтгээн “хорьжээ”.  Хожим охин нь Португалийн хатан хаан болсон юм. Хуана тэнд 4 жилийг өнгөрөөж, 75 насандаа нас баржээ. Фердинанд 1516 онд өнгөрч түүний хүү V Карл Хуанагийн нэрийн өмнөөс Кастилийг захирчээ.

I Петр

Бүх Оросын эзэн хаан I Петрын мэдрэлийнгажиг нь “царайнаас нь илт” гэх яриа бий. Заримдаа нүүрсний булчин шөрмөс нь таталдан өөрийн мэдэлгүй хөдөлгөөн гарган уулгаддаг байжээ. Орост сууж байсан Данийн элчин Юст Юль түүний талаар “Хааны нүүр царай таталзаж, толгойгоо сэгсэрч, ам нь муруйж, гар, хөл нь таталзсан хөдөлгөөнтэй болдог. Тэр минутад түүний ойр байсан хүмүүс бүгд айсан хэн ч түүндойртож чаддаггүй байлаа” гэж бичсэн байдаг. Түүхч Виктор Наумов хааны тэр асуудлыг хүүхэд байхдаа дайрсан тухайлбал, буучдын 182 оны цуст үймээн мөн байнга ууж наргиж байсантай холбож үзжээ. Эдгээр нь түүний өвчнийг хурцатгасан байж болох юм.

Сэтгэл зүйч Николай Пуховский үзэхдээ, I Петр нь өөртөө итгэх итгэл суларсан тэмбүүний халдвар авна гэсэн айдастай байсан гэжээ. Гэтэл түүний тэр талын баттай баталгаа байхгүй.

II Людвиг

XIX зууны хоёрдугаар хагасын Баварийн ван II Людвигийг ер бусын зан араншингаас нь болон “үлгэрийн” гэсэн хочоор шагнажээ.

II Людвигүргэлжийн романтизмд автсан, сүүлийн жилүүддээ өөрийн зөгнөлд улам улам татагдсаар иржээ. Чухал баримтад гарын үсэн зуруулахаар сайд нар нь түүнийг уул хадаар хайдаг байсан гэнэ. Захирагч нарт баймааргүй хариуцлагагүй байдлаас нь болон түүнийг солиорсон гэх цуу гарч ирэв. Ингээд 1886 онд эмч нарын консилиум гэрч нарын мэдүүлэгт үндэслэн II Людвигийг "эмчилгээгүй эдрэлийн өвчтэй" гэсэн дүгнэлтийг гаргасан байв. Гэхдээ эмч нар түүнийг үзээгүй өнгөрсөн нь хачирхалтай. Удалгүй ванг албадан эмчилгээнд оруулсан нь амиа егүүтгэхэд хүргэжээ. Түүнийг алагдсан гэх яриа бий. Хожим түүний үеэл дүү Австрийн хатан хаан Елизавета "Ван галзуу байгаагүй, тэр ерөөсөө л мөрөөдөлдөө автсан сонин хүн. Тэд түүнд арай зөөлөн хандан аймшгийн цагт нь өршөөж болох байлаа" гэж хэлсэн байдаг. II Людвигийн ер бусын хөшөө  нь үлгэрээс гарсан мэтийн цуутай шилтгээн Нойшванштайн болон үлджээ.

Иосиф Сталин

Иосиф Сталины сэтгэцийн эрүүл мэнд нь олон тооны судалгааны бай болж байгаа. Судлаачдын нэг сэтгэл зүйч Густав Быковский болохоор, бүрэн дүүрэн биш гэдгээс  нарциссизмын гажигтай, хартай, сэжигтэй хүн байсан гэж Сталиныг хэлсэн юм. Өөрийн  үнэлгээний доогуур төвшний хамгаалалт нь өөрийгөө бүхнээс хүчтэй болгон харагдуулах хүсэл байдаг.

"Сталин өөрийн нарциссмын хосдлоо өөрийн “Би” гэсэн сүрдэм дүрийг гарган нөхсөн" гэж гүн ухаанч, орос судлач ДаниельРанкур-Лаферьер хэлж байв. Түүний санаагаар, Зөвлөлтийн лидер алдаагаа бусдад хариуцуулах донтой байжээ. Германтай хийсэн дайны эхний үед амссан Улаан армийн асар их хохиролд тэр Жуковыг буруутгаж байв. Дайн эхэлсний дараа тэр Гадаад хэргийн наркомоо даажигнан "Молотов, чи босоод немцүүдтэй хийсэн өөрийн гэрээгээ эдэнд хэлээд өг" гэж байв.

Зөвлөлтийн сэтгэл зүйч Владимир Бехтерев түүнийг  сэтгэцийн гажигтай гэж байв.

Никита Хрущев ЗХУКН-ын XX их хурал дээр 1956 онд жолоодогчоо "Сталин хүнд итгэл муутай, маш хартай хүн байсныг бид цуг алба хааж байсны хувьд мэднэ. Тэр хэн нэгнийг хараад «чи өнөөдөр яагаад эгц харахгүй байна?» эсвэл «өнөөдөр чи яагаад буруу хараад миний нүд рүү харахгүй байна вэ? хэлж чадах хүн" гэж үнэлсэн байдаг.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 8 цаг 38 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 8 цаг 42 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 8 цаг 42 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 8 цаг 45 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 8 цаг 48 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 8 цаг 50 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 8 цаг 53 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 8 цаг 53 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 9 цаг 54 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 10 цаг 6 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 10 цаг 30 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 11 цаг 39 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 12 цаг 4 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 12 цаг 28 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 12 цаг 35 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 12 цаг 50 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 13 цаг 13 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 13 цаг 18 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 13 цаг 21 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top