x

Уй гашуудаа автсан солонгос эцэг эхчүүд эмгэнэл явдалтай эвлэрэх гэж тэмцсээр...

Найман жилийн өмнө Өмнөд Солонгосын баруун өмнөд эргийн ойролцоо Суволь хөлөг онгоц живсэн билээ. Ослоор 300 гаруй хүн нас барсны дотор Ансан хотын ахлах сургуулийн 250 сурагчид байсан юм.

Тухайн үед Өмнөд Солонгосын иргэд амь үрэгдэгсдийн ар гэрийнхний эргэн тойронд хурдан цугларч, хариуцлага тооцож, нөхөн төлбөр олгохыг шаардан жагсаал хүртэл зохион байгуулж байв. Гэвч төд удалгүй шүүмжлэгчид тэдний эрэл хайгуул, тэмцлийг засгийн газрын эсрэг кампанит ажил гэж доромжлон зогсоосон. Тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч эцэг эхчүүд эмгэнэлтэй эвлэрэх гэж тэмцсээр байна.

Наад зах нь гурван эцэг эх амиа хорлож нас баржээ. Зарим гэр бүл салсан, ганцаараа гашуудах гэж нүүсэн ажээ. Зарим нь нэгдэж, музей болгосон ангийг сэргээн засварлаж, хүүхдүүдийнхээ дурсамжийг босгосон. Нэгэн ээж хэзээ нэгэн цагт хүү нь дахин залгах юм шиг санаж хүлээгээд хүүгийнхээ гар утасны төлбөрийг төлсөөр байгаа гэжээ.

Уг онгоцны сүйрэл шунал, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй. Энэхүү эмгэнэлт үйл явдалд 150 гаруй хүнийг буруутгасан байдаг. Завь живэх үед загасчид болон тоног төхөөрөмж муутай аврагчид цонхыг хагалах гэж улайран оролдсон улмаар хагарсан цонхоор ус дүүрч онгоц бүхэлдээ живсэн. Дараа нь онгоцны сүйрлээс гаргаж авсан гар утсанд хүйтэн давалгаа бүхээгийг дүүргэх үед хүүхдүүд эцэг эхтэйгээ салах ёс гүйцэтгэсэн бичлэгүүдийг олж, эцэг эхчүүдэд нь үзүүлжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 11 цаг 0 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 11 цаг 4 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 11 цаг 4 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 11 цаг 7 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 11 цаг 10 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 11 цаг 12 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 11 цаг 16 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 11 цаг 16 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 12 цаг 16 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 12 цаг 28 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 12 цаг 52 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 14 цаг 1 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 14 цаг 26 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 14 цаг 50 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 14 цаг 57 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 15 цаг 12 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 15 цаг 35 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 15 цаг 40 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 15 цаг 43 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Уржигдар 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top