x

Израилын засгийн газар дахин хүнд байдалд оржээ

Израилийн парламент эзлэгдсэн Баруун эрэг дэх Израилийн оршин суугчдад иргэний хуулийг хэрэглэх эсэхийг шийдэх санал хураалт явуулсан ч дэмжигдсэнгүй. Ингэснээр эмзэг эвслийн засгийн газрыг унагаж болзошгүй алхам боллоо.

Даваа гаригт гаргасан тус шийдвэр нь Израилийн шууд хяналтад байдаг Баруун эрэг орчмын 61 хувийг удирддаг хоёр шатлалтай хуулийн тогтолцоог сүйрүүлсэн юм. Баруун эрэгт Израильчууд иргэний хуулиар амьдардаг бол палестинчууд ерөнхийдөө цэргийн хуулиар амьдардаг. 1967 онд Баруун эрэгт эзлэгдсэнийхээ дараа анх удаа хоёр шатлалт системийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд түүнээс хойш хууль тогтоогчид энэхүү системийг таван жил тутамд хялбархан сунгасаар ирсэн. Израиль улс Баруун эрэгт апартейд маягийн системийг ажиллуулж байна гэж буруутгадаг гол цөм нь энэ системд оршдог байна.

Эвслийн засгийн газрын зүүний болон Арабын хууль тогтоогчид, мөн авлигын хэргээр шүүгдэж буй Ерөнхий сайд асан Бенжамин Нетаньяхуг дэмжиж байгаа баруун жигүүрийн сөрөг хүчний хууль тогтоогчид одоогийн эвслийг задлах боломжийг олж харсан тул ийн санал хураалт амжилтгүй болжээ.

Хэрэв зарим хууль тогтоогчид зургадугаар сарын эцэс гэхэд чиглэлээ өөрчлөхгүй бол энэ алхам нь Ерөнхий сайд Нафтали Беннетийн засгийн газрыг унагаж магадгүй юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Нетаньяхугийн засгийн газар нь Израилийн түүхэн дэх хамгийн баруун жигүүрийн нэг болно.

Албаны хүмүүс болон хуулийн мэргэжилтнүүд хууль тогтоомжийг сунгахгүй байх нь Баруун эрэгт "эмх замбараагүй байдал" үүсгэж, өдөр тутмын амьдралд нөлөөлнө гэж мэдэгдэв.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 10 цаг 52 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 10 цаг 55 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 10 цаг 56 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 10 цаг 59 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 11 цаг 1 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 11 цаг 3 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 11 цаг 7 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 11 цаг 7 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 12 цаг 7 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 12 цаг 19 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 12 цаг 43 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 13 цаг 52 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 14 цаг 17 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 14 цаг 41 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 14 цаг 48 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 15 цаг 4 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 15 цаг 26 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 15 цаг 32 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 15 цаг 34 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Уржигдар 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ?
Top