x

Японы соёлын наадам боллоо

БОАЖЯ, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Лэтс трэвел” ХХК нар хамтран энэ амралтын өдрүүдэд нийслэл хотноо “Япон Соёлын Наадам 2018” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Япон улсаас “Софтбанк” групп, “SB Players”, “Табиризм” компаниуд хамтран зохион байгуулагчаар оролцсон байна.

Японы соёлын наадмыг Улаанбаатар хотноо энэ жил ес дэх зохион байгуулав. Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор хотын төв талбайд зохион байгуулсан тус наадам Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготой юм.

Японы соёлын наадмын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцон баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улс хоорондын харилцааны чухал суурь нь иргэд хоорондын харилцаа юм. Иймд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байгаа энэ үед иргэдийнхээ хүсэл эрмэлзэлд тулгуурлан Япон Улсын хотуудтай харилцааг эрчимжүүлж шат ахиулах чиглэлээр ажиллах болно.

Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа энэхүү соёлын арга хэмжээ нь Японы үндэсний соёл урлаг, уламжлалт зан заншлыг нийлслэлийн иргэдэд сурталчлан таниулахаас гадна иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зорилготой. Тиймээс иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, өдрийг байхан өнгөрүүлэхийг хүсье” хэмээв.

Наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулж, жинхэнэ “Япон амт, Япон чанар”-ыг иргэд, оролцогчидод мэдрүүлэх аж. Арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцох юм байна. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд хамтран оролцож байна. Тус арга хэмжээг үзэн сонирхохоор ирсэн хүмүүс Японы үндэсний тайко бөмбөрийн алдарт Индра хамтлагын тоглолтыг үзэж, Япон кимоно өмсөж зургаа авхуулан, Японы үндэстний хоолыг амтлах, Японы мэргэжлийн үсчдээр үнэгүй үсээ засуулах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах зэрэг олон төрлийн хөтөлбөрт хамрагдаж, хонжвортой сугалаа, урамшуулалд оролцож цагийг үр дүнтэй, хөгжөөнтэй, завгүй өнгөрүүлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.

Эх сурвалж: ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 5 цаг 51 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 6 цаг 0 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 10 цаг 46 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 10 цаг 47 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 10 цаг 50 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 10 цаг 56 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 10 цаг 57 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 10 цаг 59 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 11 цаг 4 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 11 цаг 5 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 11 цаг 6 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 11 цаг 8 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 11 цаг 13 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 11 цаг 14 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 11 цаг 15 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 11 цаг 16 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 12 цаг 24 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 12 цаг 33 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 12 цаг 43 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 12 цаг 53 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top