x

Цагдаагийнхан Э.Бат-Үүлийг "Босоо Хөх"-ийнхнөөс хамгаалж чадах уу?

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр 12.00 цагаас хотын Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар зарласан. Өмнөх удаа зохион байгуулсан “Монголоо Белорусс болгохгүй” цуглааны үеэр “Босоо Хөх Монгол” бүлгэмийнхэн цуглааныг зохион байгуулагчид руу дайрч, Төрийн шагналт Ж.Сосорбарам руу гурил цацаж танхайрсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага Х.Бээжин гэдэг хүн дээр хавтаст хэрэг нээгээд удаж байгаа ч одоо хэр нь хэрэг нь шийдвэрлэгдээгүй.

Харин ч Х.Бээжин үүний дараа ялсан баатрын дүртэй хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “25-нд болон цуглаан дээр дахин очиж Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарыг жинхэнээсээ сургаж өгнө. Энэ удаа ташууртай очино” хэмээн андгайлсан билээ. Тэгэхээр энэ удаагийн цуглаан өмнөхөөсөө ч илүү гарз хохиролтой тусч магадгүй. Тийм болохоор энэ удаа (урьд нь яахав, бэлтгэлгүй байсан юм байж гэж бодъё) манай цагдаагийн байгууллага цуглаанд оролцогсдыг “Босоо Хөх Монгол”-ынхноос хэрхэн хамгаалах нь сонирхолтой байна. Хамгаалах үүрэг нь хуулиараа бий боловч яагаад ч юм манай цагдаагийнхан энэ хөдөлгөөнүүдтэй тийм нэг учир битүүлэг харилцаатай.

Ер нь бол цагдаагийн байгууллага аливаа жагсаал, цуглааны үеэр хоёр төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Эхнийх нь жагсаал цуглаанд оролцогч нар өөрсдөө хязгаарыг давж үймээн самуун үүсгэх вий, хоёрдугаарт тэдэн лүү гаднаас ямар нэг байдлаар халдаж, аюулгүй байдалд нь эрсдэл, хохирол учруулах вий гэдгээс сэрэмжилж, хоёр талаас нь хамгаалалт хийх үүрэгтэй. Харамсалтай нь манайхан эхний үүргээ маш сайн гүйцэтгэдэг, тэр ч байтугай хэтрүүлэн гүйцэтгэснээс бол хүний эрхийн дайсан болчих гээд байдаг талтай.

Өмнө нь оюутан залуусын тайван жагсаал дээрээс 70 гаруй оюутныг шалтгаангүйгээр баривчлан авч явсныхаа төлөө маргааш өглөө нь Ерөнхий сайд нь өөрийн биеэр цагдаагийн бие бүрэлдэхүүний өмнөөс уучлал гуйхад хүрсэн билээ. Гэтэл үүнд хариуцлага хүлээх ёстой цагдаагийн дарга нь удалгүй гаднын оронд Элчин консулаар томилогдох тухай яриа үүсээд явж байсан. Хэн ч батлаагүй боловч бас үгүйсгээгүй. Хариуцлагыг ингэж тооцдог бол ч юу ярих вэ. Яг нэг хоёр үзүүртэй зүү, зүү...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 2 цаг 57 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 3 цаг 1 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов 4 цаг 28 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд 4 цаг 30 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо 5 цаг 3 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! 6 цаг 31 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг 8 цаг 3 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна 8 цаг 20 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ 8 цаг 42 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 8 цаг 48 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна 8 цаг 52 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ 9 цаг 12 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа 9 цаг 28 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 9 цаг 41 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ 10 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. 10 цаг 50 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Өчигдөр 17 цаг 12 мин Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна Өчигдөр 17 цаг 10 мин АНУ-д зорчих Цагаачлалын бус виз мэдүүлэгч иргэдийн АНХААРАЛД Өчигдөр 16 цаг 48 мин "Эхийн алдар" одонгийн шалгуурт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барив Өчигдөр 16 цаг 41 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,...
Top