x

Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын бэлтгэл сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг Онцгой байлын Үндэсний аврах бригад, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг Зэвсэгт хүчний 011-р анги, Налайх, Багахангай, Багануур дүүрэг Онцгой байдлын аврах 064-р ангийн материаллаг баазыг түшиглэн гурван хэсэг болгон бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна.

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгын бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, Хурандаа Т.Мөнхбаяр, Төлөвлөлт, сургалтын офицер Ц.Энхтайван нар өнөөдөр Онцгой байдлын 014 дүгээр анги дээр очиж, цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтын явцтай танилцав.

НЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер Ц.Энхтайван “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албан хаагчдын тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг  гурван хэсэгт хуваарилан бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтын нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдэд тусгай үүргийн бэлтгэл олгох, болзошгүй гамшиг ослоос урдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах, нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцуулах зорилготой. Нийт 96 цагийн тусгай үүргийн бэлтгэл гүйцэтгэж, сургалтад хамрагддаг” хэмээн ярилаа.

Дүйцүүлэх алба хаагчид нь

  • Батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох

  • Байгалийн болон бусад гамшиг ослын үед ажиллах

  • Хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад дэмжлэг үзүүлэх

  • Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх

  • Улс орны хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн босголтын ажилд зохион байгуулалттай оролцох зэрэг үүргийг гүйцэтгэдэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 5 цаг 49 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 5 цаг 58 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 10 цаг 44 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 10 цаг 45 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 10 цаг 48 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 10 цаг 54 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 10 цаг 55 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 10 цаг 57 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 11 цаг 2 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 11 цаг 3 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 11 цаг 4 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 11 цаг 6 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 11 цаг 11 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 11 цаг 12 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 11 цаг 13 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 11 цаг 14 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 12 цаг 22 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 12 цаг 31 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 12 цаг 41 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 12 цаг 51 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top