Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр 3-8 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
ЦУОШГ



