x

Фэйсбүүк компанитай хамтарч хуурамч хаяг, мэдээлэлд хязгаарлалт хийнэ

Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ажилласан Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн орны төлөөлөгчидтэй Цагдаагийн ерөнхий газар уулзалт хийж, тулгамдаад байсан зарим асуудалдаа гарц олжээ. Энэ талаар ХХЗХ-ны Цахим мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Т.Батболд, Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн 5 дугаар хэлтсийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн жил Фэйсбүүк компанид 12 удаа хүсэлт тавьсан боловч шийдэгдээгүй бол энэ удаагийн уулзалтаар 7-д нь хариулт авсан талаар Эрүүгийн цагдаагийн 5 дугаар хэлтсийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн дурдлаа. Тодруулбал тэрбээр “Манай эрх зүйн орчны хүрээнд бид Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авдаг бол АНУ Шүүхийн зөвшөөрөлтэйгөөр хэргийг шийдвэрлэх эрхтэй болдог. Тэгвэл дээрх хоёр тохиолдолд бид шууд Фэйсбүүктэй нээлттэй харьцаж болохоор болсон” гэлээ. Тухайлбал, хаалттай группүүдийг хаах, хуурамч хаяг, мэдээллийг шууд хязгаарлах боломжтой болох юм байна.

Фэйсбүүк компани аливаа гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай "Green channel" ногоон сувгийг Монгол Улсад нээж өгөхөөр тохиролцсон байна. Ингэснээр Монгол Улсаас энэхүү сувгаар ирсэн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэх юм. Мөн фэйсбүүк нь хэрэглэгчийн профайлд жинхэнэ гэдгийг баталгаажуулсан тэмдэглэгээ олгох тухай тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын талаас буюу ХХЗХ-ноос тавих саналыг харгалзан үзэж, жинхэнэ хэрэглэгч мөн эсэхийг тогтоох юм байна. Тэмдэглэгээ нь тухай хэрэглэгчийн профайл дээр цэнхэр өнгөөр тэмдэглэгдэх юм байна. 

Фэйсбүүкээс гаргасан судалгаагаар 2018 оны эхний улиралд 583 сая хуурамч хаягийг тус компани идэвхгүй болгосон бөгөөд одоогийн байдлаар 83 сая хуурамч хэрэглэгчийн хаяг байгаа аж. 2018 оны зургаадугаар сард болсон Канны медиа фестиваль дээр Фэйсбүүк дээрх нийт мэдээ мэдээллийн 50 хувь нь хуурмаг байна гэсэн асуудал хөндөгджээ. 

Цахим орчинд хувийн нууцлалаа хэрхэн хадгалах, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхаарах, гэмт хэргийн золиос болохгүй байх талаар Цагдаагийн байгууллага сүүлийн үед идэвхтэй ажиллаж буй нэг нь “Unfriend” хөдөлгөөн юм. 

ЦЕГ-аас мэдээлснээр 2017 онд цахим орчинд 299 хэрэг гарсан бол энэ оны эхний хагас жилд л гэхэд 279 хэрэг гарсан байна. Үүний дийлэнх нь Фэйсбүүкээр дамжуулан иргэдийг залилах хэрэг байжээ. 

Ирэх арваннэгдүгээр сард Фэйсбүүкийн төлөөлөл Монгол Улсад эргэн ирэхээр төлөвлөсөн байна. Энэ хүртэл цагдаагийн байгууллагаас иргэд, байгууллагуудын дунд Фэйсбүүкийг хэрхэн зөв зохистой хэрэглэх, яаж гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар үе шаттай сургалтууд зохион байгуулахаар харилцан тохиролцжээ.

Эх сурвалж: ЦЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 7 цаг 25 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 7 цаг 34 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 12 цаг 20 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 12 цаг 21 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 12 цаг 24 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 12 цаг 30 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 12 цаг 31 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 12 цаг 33 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 12 цаг 38 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 12 цаг 39 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 12 цаг 40 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 12 цаг 42 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 12 цаг 47 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 12 цаг 48 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 12 цаг 49 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 12 цаг 50 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 13 цаг 57 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 14 цаг 7 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 14 цаг 17 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 14 цаг 26 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top