x

“Итгэл найдвар, Боломж–2018” марафон бямба гаригт болно

Ахиллис Интернэшнл Монголиа ТББ болон Ариг Банк 2015 оноос хойш хамтран зохион байгуулсаар ирсэн “Итгэл найдвар, боломж – Улаанбаатар” бүх нийтийн марафон энэ жил 9 сарын 15-ны Бямба гарагт 09:00 – 18:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 насны ангилалд ахин өрнөх гэж байна.

Цахим бүртгэл ба Ариг Банкны 4 харилцагчийн өргөөд дээрх баталгаажуулалт яг одоо явагдаж байгаа бөгөөд өнөөдөр 18:00 цагт хаагдана.

Марафоны бүртгэл ба баталгаажуулалт Бямба гарагт нээлт эхлэхийн өмнө 07:00-09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр мөн үргэлжлэх юм.

Нийт гүйгчид 3, 5, 10, 21, 42км-ийн зайд тус тус оролцох бөгөөд дор бүрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж буй учир тус марафонд жил алдалгүй оролцдог гүйгчдийн тоо улам олширсоор байгаа юм. 

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд “Итгэл найдвар, Боломж – Улаанбаатар марафон”-д давхардсан тоогоор нийт 3,000 гаруй хүн гүйж, 950 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтад орон, 150 гаруй хувийн болон төрийн байгууллага мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцжээ. 

 

 

Энэхүү үйл ажиллагаанаас цугларсан бүртгэлийн хураамж, хандив, орлого нь нийгэмд үлгэр жишээ үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, тив дэлхийн олон улсын марафонд оролцох боломжийг нь хангах, тусгай сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан чадваржуулах, гэнэтийн осол, өвчин эмгэгийн дараах нийгмийн нөхөн сэргээлтийг дэмжих, цаашдаа энэхүү нөлөөллийн марафоныг олон улсын стандартын дагуу сайжруулж, хамрах хүрээг өргөжүүлэх зэрэг үйлсийг санхүүжүүлэхэд зарцуулж байна.

“Итгэл найдвар, Боломж – Улаанбаатар” марафоны үйл ажиллагааны зардлыг хэмнэн, Ахиллис Интернешнлийн үүсгэн байгуулагчдын нэг болох Ариг банкны хамт олон гардан зохион байгуулж хандив тусламжийг зорилтот бүлэгт чиглэсэн үйлсэд 100% зарцуулдгийг дурдахад таатай байна.

БУСДЫН ТӨЛӨӨ ЗОРИУЛСАН ҮЙЛ БҮХЭН УТГА ТӨГӨЛДӨР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 7 цаг 31 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 7 цаг 40 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 12 цаг 26 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 12 цаг 27 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 12 цаг 30 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 12 цаг 36 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 12 цаг 37 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 12 цаг 39 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 12 цаг 44 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 12 цаг 45 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 12 цаг 46 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 12 цаг 48 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 12 цаг 53 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 12 цаг 54 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 12 цаг 55 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 12 цаг 56 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 14 цаг 4 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 14 цаг 13 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 14 цаг 23 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 14 цаг 33 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top