x

Прокурорын ёс зүйтэй холбоотой гомдол хүлээн авах утас ажиллуулж эхэллээ

Азийн Сан, Улсын Ерөнхий Прокурорын Газрын хамтын ажиллагааны хүрээнд ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах 1800-1919 утсыг танилцуулах, УЕПГ-ын шинэчилсэн цахим хуудсыг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

2016 онд УЕПГ Азийн Сантай хамтран санамж бичигт гарын үсэг зурж, тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Эдгээрийн нэг нь прокурорын байгууллага хэрхэн нээлттэй ажиллаж байна, байгууллагын явуулж буй үйл ажиллагаа болон мэдээлэл иргэдэд хэр зэрэг хүртээмжтэй байдаг мөн байгууллагын ажилчид ёс зүйн хувьд иргэдтэй хэрхэн харилцаж буй талаар судалгаа хийсэн байна.

Судалгаагаар прокурорын байгууллага хангалттай ил тод ажилладаггүй, ажилчид иргэд хоорондын харилцаа учир дутагдалтай ажилладаг зэрэг дүгнэлт гарчээ. 

 

Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Коениг:

“Тус ажлыг гүйцэтгэхэд Канад Улсын Засгийн Газар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Аливаа улсын ил тод байдал, сайн засаглалыг сайжруулах ажил засаг барьж буй хүмүүсийн шийдвэрээс эхэлдэг. 

Монголын УЕПГ-ын хийж буй энэхүү ажил Монголын ирээдүйд маш хэрэгтэй гэж бодож байна. Тус ажлын үр дүнд хууль хяналтын байгууллага болон иргэд хоорондын итгэлцлийг бий болгож бэхжүүлнэ гэж найдаж байна” гэлээ.

Энэ ажлын хүрээнд УЕПГ Харилцаа холбоо зохицуулах газарт хүсэлт тавин 1800-1919 гэсэн шууд дугаарыг эзэмших эрх авчээ. Ингэснээр прокурорын үйл ажиллагаа, ажилчдын сонирхлын зөрчил, сахилга бат, ёс зүйтэй холбоотой мэдээллийг шууд хүлээн авах боломж Азийн Сангийн дэмжлэгтэйгээр бүрдлээ.

Иргэдийн санал хүсэлтийг шууд хүлээн авдаг болсноор алдаа гаргасан прокурор, ажилтныг хянан шалгаж, түргэн шуурхай хариуцлага тооцож, байгууллагын алдааг дор бүр нь засах аж. 

 

Мөн Азийн Сантай байгуулсан санамж бичгийн ажлуудын нэг УЕПГ-ын тушаалаар “Прокурорын мэдээлэл солилцох” журмыг 2017 онд батлан мөрдүүлж эхэлсэн байна. Журамд прокурорын байгууллагын нэгжүүд хуулиар хориглосноос бусад мэдээллүүдийг ил тод болгон нийтэд мэдээллэх үүргийг зохицуулж өгчээ.

Монгол Улсын мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар аливаа байгууллага үнэн зөв мэдээллийг нийтэд ил болгох тухай тусгасан байдаг. Тус хуулийн хүрээнд УЕПГ хамгийн сүүлд 2016 онд шинэчлэгдсэн байсан http://www.prokuror.mn цахим хуудсаа дахин шинэчилж стандартад нийцсэн илүү ойлгомжтой болгосныг УЕП-ын туслах прокурор, шүүхэд Төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат танилцууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 16 цаг 3 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 16 цаг 4 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 16 цаг 6 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 16 цаг 8 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 16 цаг 8 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 16 цаг 9 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 16 цаг 10 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 16 цаг 12 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 16 цаг 14 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 18 цаг 14 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 18 цаг 15 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 18 цаг 20 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 18 цаг 21 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 18 цаг 22 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 18 цаг 24 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 18 цаг 57 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 18 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 19 цаг 1 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 20 цаг 31 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 20 цаг 31 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top