x

Хотын дарга асан Э.Бат-Үүлийг мэдээлэл хийх үеэр Х.Баттулгын дэмжигч эмээ нар "зодолдов"

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөөдөр Путины түрэмгийллийг эсэргүүцэж "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглааныг Тавдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах болсон талаар мэдэгдэв. 

Мөн тэрээр Эрх чөлөө, тусгаар тогтонолоо хамгаалан Путинчүүдын эсрэг, Дайны эсрэг ардчиллаа баталгаажуулах цуглаанд ард түмэн, намын гишүүдээ хүрэлцэн ирэхийг уриалсан юм. 

Хэвлэлийн мэдээлийн үеэр намын зарим гишүүд эсэргүүцэл илэрхийлж, зодоон хийж, хэвлэлийн хурлыг бусниулахыг оролдсон юм. 

Тэрээр мэдэгдэлдээ "Иргэдээ, Ардчилсан намын гишүүдээ, Монголын Ардчилсан нам бол улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөн түүхэн дуудлагаар бий болсон нам билээ. Тиймээс үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн юм. Бидний үзэл санаа дахин түүхэн сорилттой тулгарлаа. Хэрэвзээ Х.Баттулга, Оросын элчин сайдын хүсч байгаачлан Монголын Ардчилсан нам Путины тавдугаар цуваа болох аваас Монголын ардчилал устаж, бүрэн эрхэт байдлаа алдана. Үүнийг ямар ч монгол хүн зөвшөөрөхгүй. Тиймээс цаг алдалгүй тэмцэцгээе. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэцгээе" хэмээн онцолсон юм.

Мөн тэрээр "Ардчилсан намаас Путины гар хөлийг хөөн зайлуулах болно. Энэ үйл ажиллагаанд манай намын гишүүн Х.Баттулга манлайлан оролцож байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан нам бол үндэсний эрх чөлөөт үзэлтэй нам. Дайныг эсэргүүцсэн монгол иргэдийг, залуусыг хааж, хавчиж, мөрдөх байдал эрчимжиж байна. Үүний эсрэг тэмцэх болно" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 1 цаг 53 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 1 цаг 57 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов 3 цаг 24 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд 3 цаг 26 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо 3 цаг 59 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! 5 цаг 27 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг 6 цаг 59 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна 7 цаг 16 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ 7 цаг 38 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 7 цаг 44 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна 7 цаг 48 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ 8 цаг 8 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа 8 цаг 24 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 8 цаг 37 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ 9 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. 9 цаг 46 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Өчигдөр 17 цаг 12 мин Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна Өчигдөр 17 цаг 10 мин АНУ-д зорчих Цагаачлалын бус виз мэдүүлэгч иргэдийн АНХААРАЛД Өчигдөр 16 цаг 48 мин "Эхийн алдар" одонгийн шалгуурт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барив Өчигдөр 16 цаг 41 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Бурханч лам Г.Пүрэвбатын 49 хоногт зориулсан маанийн бүтээл ... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэх... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд Монгол сүгсэлзүүрийн Америк ориг "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Найрамдал зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,...
Top