x

"Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаал болно

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаал өнөөдөр буюу тавдугаар сарын 5-нд 12:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тэрээр өнгөрсөн даваа гаригт "Монголчуудын, хэдхэн хоногийн өмнө жагссан залуучуудын итгэл, хүлээлт талаар өнгөрлөө. Бүгд харлаа. УИХ-ын хуралд сууж байгаа гишүүний хувьд ч урам хугарлаа. Бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа давтаад ирэх 30 жилийг өнгөрүүлэх гэж байна. Өөрчилж чадахгүй байна. 

Та бүхэн харсан байх өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны асуудалд орооцолдсон гишүүдээ хаалттай хуралдаад аваад үлдлээ. Цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцож чадахгүй нь. Хэдий ганцаараа намаа төлөөлөөд сууж байгаа ч хоёр жилийн хугацаанд зөвийг дэмжээд, буруу дээр нь дугараад явъя гэж бодож ажиллаа. Парламентийн нэр хүндийг өргөе гэж ажиллаа, өөрчлөгт гарахгүй юм байна. 

Өөрчлөлт гарахгүй байгаа тул иргэдээ уриалж байна. Өөрчлөлтийн төлөө хамтдаа тэмцъе. "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаалыг зохион байгуулах гэж байна. Залуучуудаа, Тавдугаар сарын 5-ны өдөр цайны цагаараа гараад ир. 

Бид гэдэг нь хувь хүний, дөрвөн хүүхдийн аавын зүгээс энэ жагсаалыг зохион байгуулъя гэж байгаа юм. Үр хүүхдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь. Тэр өөрчлөлт нь маш энгийн тогтолцооны өөрчлөлт юм.

Төрийн тогтолцоо хэтэрхий данхар байна. Энэ байдлаар Монгол Улс хөгжихгүй. Тиймээс төрийн цомхон болгох хэрэгтэй. Төрийн сонгууль шударга болдог байх ёстой. Тиймээс сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөө яаралтай хийе. Үүнийг шаардъя.

Бид өнөөдөр Улаанбаатартаа л чихцэлдээд амьдардаг. Нэг өвөл цахилгаан станцад гэмтэл гарахад л бүгд хөлдөнө. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, эдийн засгийн тулгуур төв шинэ хотуудыг байгуулъя. Үүний тулд Үндсэн хуульд зоригтойгоор өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар 330 сум байна. Дээрээс нь хороодын тоог нэмээд байгаа. Сонгуулийн төлөө хороодын тоог нэмж байна. Хороо нэмэгдэх тусам зардал нэмэгдэнэ. Засгийн газраас хэмнэх гэж оруулж ирсэн бодлогыг Их хурлын гишүүд нь өсгөхөөр болчихлоо.

Энэ нь УИХ-ын гишүүд гэхээсээ илүү тогтолцооноос болж байгаа асуудал. Тиймээс тогтолцоог өөрчлөхийн тулд иргэдтэйгээ хамт талбай дээр гаръя гэж байгаа юм" хэмээн мэдээлж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 21 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 4 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 13 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 27 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 9 цаг 37 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 9 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 цаг 47 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 9 цаг 51 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top