x

Зөв чигээ олоход чинь туслах 8 зөвлөгөө

Ажилдаа амжилт гаргахад, амьдралдаа эерэг хандлагыг бий болгоход ямар нэг зүйл дутаад байна уу? Хэрэв тийм бол чамд дараах зөвлөгөөг хүргэж байна. Өнөөдрөөс эхлээд сэтгэлээ хамгийн өөдрөг, ажлын бүтээмжээ хамгийн дээд цэгт байлгаж, зорилгынхоо төлөө алхам алхамаар урагшлаарай.

1. Сэтгэл зүрхээ дага – Магадгүй энэ үгийг чи олон сонссон байх. Гэхдээ зүгээр ч нэг хэлсэн үг биш юм шүү. Өөрийн чин хүсэл мөрөөдлөөр, хүсэж байгаа тэр л замаараа явсан хүн хэзээ ч алдахгүй. Алдсан ч харамсахгүй. Тиймээс зүрх сэтгэлийн дуудлагаа сонсоорой.

2. Өөртөө, өөрийнхөө хүч чадалд итгэ – Бид өөртөө итгэж чадаагүйгээс үүдэж олон боломжийг алдаж, олон хаалгыг нээлгүй явж өнгөрдөг. Шалтгаан нь ердөө “өөртөө итгэлгүй байдал”. Миний чадвар дутах байх, би туршлагагүй болохоороо, би өмнө нь хийж үзээгүй учраас гэдэг үгсийг үгийн сангаасаа хасаж, галын фронт руу давшаад бай.

3. Хийж байгаа зүйлээ хайрла, хайрлаж байгаа зүйлээ хий – Хийж байгаа ажилдаа өөрийгөө бүрэн зориул. Өөрийгөө бүрэн дайчил. Үүнийг хийж байгаадаа, энэ ажлаас их зүйлийг суралцаж байгаадаа таларх. Өглөө болгон ажил руугаа алхахдаа “ажлын 8 цагийг яаж барна аа” гэж бодохгүйгээр “гялалзуулчихъя” гээд үргэлж өөдрөгөөр бодохыг хичээгээрэй.

4. Юунд цаг зарцуулахаа шийд - Цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээхгүй. Тиймээс өөрийн цагийг юунд зарцуулах вэ гэдгээ бод. Зүгээр зурагт үзэж өдрийг өнгөрөөх үү, хэн нэгэнтэй хэрэггүй хов жив ярьсаар цагаа дэмий үрэх үү, эсвэл фейсбүүк ухаж болж бүтэхгүй зүйлсийг харж шагшин гайхсаар байх уу? Түүний оронд өөрийн зорилгодоо хүрэхэд туслах үр бүтээлтэй зүйлсэд өөрийн цаг хугацааг зарцуулаарай.

5. Шаргуу ажилла, гэхдээ хамгийн энгийнээр хий – Өөрийгөө зовоолгүй, хэт ачаалал өгөлгүй ажлаа хамгийн энгийнээр, хамгийн эерэгээр хийх арга барилд суралцаарай. Ажлаа “ял” мэтээр хүлээж авалгүй “гялс хийгээд дуусгачихъя, юухэн байхав” гээд сэтгэлээ хөнгөл. Ажил аандаа гараас гарах болно. Ажил үйлс бүтэмжтэй байхын үндэс нь эерэг бодол гэдгийг битгий мартаарай.

6. Сайн санааг “хулгайл”- Сайн бичигдсэн ном, үр өгөөжтэй ярилцлага, чанартай нийтлэл зөвлөгөө уншиж, туршлагатай хүмүүсийн ажлын арга барилаас суралцаж өөрийн тархиндаа “салхи оруул”, олон сайн санаагаар тархиа цэнэглэ. Хэрвээ чи үнэхээр сайн санааг олж чадвал түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж яагаад болохгүй гэж?

7. Чиний зорилго их мөнгөтэй болох биш гэдгийг сана - Мөнгөнд анхаарлаа хэт хандуулах хэрэггүй. Мэдээж хэрэглээгээ хангаж, дуртай зүйлээ авахын тулд мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ чиний зорилго бол материаллаг эд баялаг ерөөсөө ч биш. Үүний оронд зорилгоороо, хүсэл мөрөөдлөөрөө өөрийн “бренд”-ийг бий болгоорой. Тэр үед мөнгө өөрөө чам дээр ирэх болно.

8. Итгэл үнэмшлээ хэзээ ч битгий алд - “Амьдрал бол марафон гүйлт” Зорилгодоо хүрэх гүйлтийн зам хэзээ ч дардан байхгүй. Ядрана, сульдана, цангана, замын дундаас буцаж, арай хялбар замыг сонгохыг эрмэлзэнэ. Гэхдээ хялбар зам амттай байхгүй л болов уу? Заримдаа амьдрал чиний толгой руу хүчтэй цохих болно. Үүнийг хүнд цохилт бус давж гарах ёстой шалгуур гэж хараад цааш тэмүүлэх итгэл үнэмшлээ алдалгүй урагшлаарай.

Эцэст нь бонус болгож нэгэн сонирхолтой аргыг хэлж өгье. Заримдаа ажлаа хиймээргүй санагдаад, урам зориггүй, эрч хүчгүй болчихдог шүү дээ. Тийм үед хуурамчаар ч хамаагүй инээмсэглээд, өөрийгөө эрч хүчтэй байгаагаар төсөөлж, урам зоригтой ажиллаарай. Нэг л мэдэхэд өнөөх муухай мэдрэмж чинь замхарчихсан байх болно. Өөрийгөө, мэдрэмжээ, биеэ удирдаж сурна гэдэг хамгийн том эрдэм.

Эх сурвалж: goolingoo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 7 цаг 32 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 7 цаг 41 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 12 цаг 27 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 12 цаг 28 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 12 цаг 31 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 12 цаг 37 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 12 цаг 38 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 12 цаг 40 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 12 цаг 45 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 12 цаг 46 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 12 цаг 47 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 12 цаг 49 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 12 цаг 54 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 12 цаг 55 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 12 цаг 56 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 12 цаг 57 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 14 цаг 5 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 14 цаг 14 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 14 цаг 24 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 14 цаг 34 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top