x

Хятадын Хэнань мужид шувууны ханиадны H3N8 вирус хүнд халдварлажээ

Шувууны ханиадны H3N8 вирус хүнд халдварласан анхны тохиолдол илэрснийг Хятадын үндэсний эрүүл мэндийн хороо мэдээллээ.

Тус улсын төв бүсийн Хэнань мужийн нутагт дөрвөн настай хүү гэр бүлийнх нь аж ахуйд үржүүлдэг тахиануудтай ойр харилцсаны улмаас вирусийн халдвар авсан гэж дүгнэсэн байна.

Шувууны ханиадны вирусийн төрөл зүйлүүд халдварлах чадвар маш өндөр ба 1990-ээд оноос эхлэн хүнд халдварласан тохиолдлууд бүртгэгдэж байжээ. Энэ удаа вирусийн H3N8 төрөл зүйл анх удаа хүнд халдварласан байна.

Гэхдээ шувууны ханиадны вирус хүнд халдварласан тохиолдол ховор байдаг ба халдварласан хүнээс цааш өөр хүнд дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

H3N8 вирус нь шувуу, адуу зэрэг амьтдын дунд түгээмэл тархсан байдаг. Сүүлд бас нохойд илэрч байжээ.

“Вирус хүнд халдварласан тохиолдлууд хааяа илэрдэг ч цааш хүн хооронд дамжсан тохиолдол одоогоор байхгүй байна. Тиймээс ганц тохиолдол илэрсэн нь санаа зовоох зүйл биш” гэж Оксфордын их сургуулийн халдварт өвчин судлалын профессор, сэр Питер Хорби ярьж байна.

Гэхдээ энэ онд шувууны ханиадны вирус хүнд халдварласан тохиолдлууд АНУ, Их Британи, Европ даяар урьд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдсэн нь вирус мутацлагдаж, хүнээс хүнд дамжих чадвартай болох эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тэр анхааруулжээ.

Тухайлбал сүүлийн нэг жилийн дотор Их Британид таван ийм тохиолдол бүртгэгдсэний хамгийн сүүлийнх нь энэ оны нэгдүгээр сард илэрч байсан юм.

Тиймээс шувууны ханиадны вирусийн төрөл зүйлүүдийн судалгааг өргөжүүлж, халдвар тархалтад тавих хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх сурвалж: iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
бб 3 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top