x

Путин: Украины дайнд хөндлөнгөөс оролцвол хариу цохилт өгнө

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын парламентын гишүүдэд хандаж үг хэлэхдээ Украинд явуулж буй “цэргийн ажиллагаа”-нд нь аль нэг улс хөндлөнгөөс оролцвол “аянга цахилгаан мэт” хариу цохилт өгөх тухай анхааруулав.

“Хэрвээ хэн нэгэн өнөөгийн үйл явдалд хөндлөнгөөс оролцож, стратегийн хувьд манай улс оронд хүлээн зөвшөөрөхийн аргагүй аюул занал учруулбал бидний хариу цохилт аянга цахилгаан шиг хурдтай байхыг мэдвэл зохино. Бидэнд өөр хэнд ч байхгүй зэр зэвсэг бий. Бид энэ талаар гайхуулж бардамнахгүй, шаардлагатай бол ашиглана. Үүнийг бүгд мэдээсэй гэж би хүсэж байна” гэжээ.

Саяхан ОХУ цоо шинэ Сармат баллистик пуужингаа туршиж, орчин үеийн дуунаас хурдан зэвсгүүдийнхээ хөгжүүлэлтийн талаар Путин байнга ярих болсон билээ. Өчигдрөөс эхлэн ОХУ нь Польш, Болгар улсуудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон юм.

Тэгвэл энэ арга хэмжээтэй холбогдуулан Европын Холбоо өчигдөр Москвагийн эрх баригчдад хандсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Украиныг дэмжсэний хариуд үзүүлж буй эрчим хүчний “сүрдүүлэг”-ийн өмнө толгой бөхийхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

“Кремлийн эрх баригчид түлш шатахуунаараа биднийг сүрдүүлэх нь тодорхой байсан, гайхаад байх зүйл биш. Бид үүнд нэгдмэл, зохион байгуулалттай, шуурхай хариу арга хэмжээ авах болно. Польш, Болгар улсууд Европын Холбооны хөршүүдээсээ байгалийн хий авна. Европ дахь Оросын эрчим хүчний эрчин үе төгсгөл болох цаг ирж байна” гэж Евро Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгджээ.

Европын Холбооны гишүүн орнуудын эрчим хүчний сайд нар Даваа гарагт уулзаж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр болсон байна. Украинд эхлүүлсэн дайныхаа эхний үе шатанд Оросын тал Киев хотыг эзэлж, Зеленскийн засгийн газрыг түлхэн унагах зорилготой байсан ч чадаагүй.

Одоо дайны хоёр дахь үе шат Украины дорнод хязгаарын Донбассын бүс нутгийг тастаж авах зорилготой үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ.

Эх сурвалж: dnn.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
бб 4 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top