x

Үнэн алдартнуудын Улаан өндөгний баяр

Энэ өдрүүдэд христийн шашинтнууд Улаан өндөгний баяраа тэмдэглэж байна.

Христийн дахин амилсан гэх үйл явдал нь загалмайтнуудын агуу баярын нэг юм. Нүгэл, үхлийг ялан дийлж, ертөнцийн эзэн Исус Христийн ариутган бадраасан хорвоод оршихын эхлэл гэсэн утгыг энэ баяр илэрхийлнэ. Хадан гэрээс тэнгэрт халих өдөр энэ хэрэг болсон гээд түүнийг христийн ертөнцийнхөн Пасха гэж нэрлэдэг ажээ.

Ихээхэн тарчлаан ба үхлийнхээ гурав дахь өдөр буюу бямба гаригийн шөнө Исус Христос өөрийн тэнгэрлэг ид шидээр амилан хүн төрхөөс хувирч асар том чулуунд дарагдсан авснаасаа чулууг хөдөлгөлгүйгээр, харуулынханд мэдэгдэлгүйгээр, тамга тэмдэгийг нь эвдэлгүйгээр тэнгэрт заларсан гэнэ. Тэр цагт харуул түүнийг мэдэлгүйгээр хоосон авсыг манаж байсан гэнэ. Гэнэтхэн агуу газар хөдлөлт болон тэнгэрээс сахиусан бурхан бууж ирээд авсыг тагласан чулууг зайлуулаад түүн дээр суужээ. Түүний хувцас нь цав цагаан, аянга мэт төрхтэй байв. Харуулд байсан дайчид эхлээд ухаан алдан унацгааж дараа нь сэрээд зугтжээ.

Энэ өдөр буюу долоо хоногийн эхээр Мария Магдалина, Мария Иаковлева, Иоанна, Саломия зэрэг эмэгтэйчүүд ертөнцийн эзний цогцосыг оршуулахад нь угаан тослох аритгалаа хийгээгүй тул ёслолыг гүйцээхээр Исусын булш руу явжээ. Тэд Исусын булшинд харуул тавиад агуйг нь тамгаласныг мэдэлгүй, авсыг тагласан том чулууг хэн зайлуулж өгөх бол гэж ярилцан явцгаажээ. Мария Магделана бүхнээс түрүүлэн тэнд ирэхэд үүр бүрэн цайгаагүй харанхуй байв. Чулууг авснаас зайлуулсаныг харсан тэрээр Петр, Иоан хоёрт гүйн очоод “Бурханыг авснаас нь аваад явжээ. Хаана байгааг мэдэхгүй нь” гэж хэлсэн аж.

Тэднийг эргэн гүйж ирэхэд чулуун дээр сууж байсан Сахиусан тэнгэр харагдаад “Бүү ай, та нар цовдлогдсон Исусийг хайж буйг мэдэж байна. Тэр энд байхгүй. Түүний байсан газар ороод үз. Дараа нь түүний шавь нарт очин түүнийг дахин амиласныг дуулга” гэж хэлсэн гэдэг.

Пасхийн баярыг жил бүрийн өөр өөр өдөр тэмдэглэгдэх боловч тэмдэглэх хугацаа нь барууны христийнхэнд дандаа ням гаригт таардаг ажээ. Үнэн алдартнууд голдуу юлианы хуанлийгаар уг баярыг хийх учраас өнөөдөр тэр өдөр нь таарч байгаа юм.

Пасха нь бүтэн долоо хоногийн турш тэмдэглэгдэх учир түүнийн пасхалийн гэгээлэг долоо гэж нэрлэдэг ба Гол шүтээний хавтаснуудыг нээж байгаад мөргөл үйлддэг. Тэр нь тэнгэрийн хаалгыг христос хүмүүст нээсэн гэдгийг илэрхийлнэ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
бб 6 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top