x

Тэрбумтан Олег Тиньков: Оросуудын 90 хувь нь энэ дайныг эсэргүүцэж байна

Оросын тэрбумтнуудын нэг Олег Тиньков дайныг эсэргүүцсэн хурц мэдэгдлийг өөрийн Инстаграм хуудсанд өчигдөр бичжээ. Одоо 54 настай Тиньков 2006 онд “Тинькофф Банк” нэртэй хувийн банкийг байгуулж, 2014 онд $8.2 тэрбумын хөрөнгөөр Оросын 15 дахь баян болж байсан юм. Тэрээр мөн сүүлийн жилүүдэд тэр тогтмол гадаадад амьдарч байгаа аж.

Олег Тиньков “Нэг өглөө шартаж сэрсэн генералууд ямар новшийн армитайгаа ухаарч байна. Улс орон нь бүхэлдээ новш болж, хамаатан садан, худал хуурмаг, боолчлолд автсан байхад арми нь яаж сайн байх юм бэ? Би энэ солиотой дайнаас ганц ч ашигтай зүйл олж харахгүй байна. Гэмгүй хүмүүс, цэргүүдийн амь нас үрэгдсээр” гэсэн байна.

Дараа нь тэр өрнөдийнхөнд хандаж бичихдээ “Эрхэм өрнөдийн хамтрагчид минь! Ноён Путинд нэр нүүрээ аварч, энэхүү аллагыг зогсоох гарцыг гаргаж өгөөч. Илүү ухаалаг, хүмүүнлэг байцгаая. Оросуудын 90 хувь нь энэ дайны эсрэг байна! Мэдээж Z үсэг зурах тэнэгүүд байгаа, гэхдээ ямар ч улс үндэстний 10 хувь тэнэгүүд байдаг шүү дээ” гэж Тиньков мэдэгдэлдээ бичсэн байна.

Тиньков 2020 онд өөрийн байгуулсан “Тинькофф Банк”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаа бусдад шилжүүлсэн юм.

“Тинькофф Банк”-наас гаргасан мэдэгдэлд ноён Тиньковын хувийн үзэл бодолд тайлбар хийхгүй гээд түүнийг одоо үйл ажиллагаанд нь ямар ч хамааралгүй гаднын хүн болсныг баталсан байна.

Эх сурвалж: iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
бб 5 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top