Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай Д.Сэржмядаг гэх, найман настай, охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12.00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй алга болсон.
Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй байх тул хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг үнэлж авахаар болжээ.






