Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ/УБЦТС/ ТӨХК-аас 2022 оны дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарийг албан ёсны сайтдаа нийтэлсэн байна.
Засварын ажлыг тухайн тоноглолын хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүсэв.
Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарь өөрчлөлт орох тохиолдолд хуваарийн мэдээллийг дахин хүргэж ажиллах аж.