Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээгээр энэ онд Монгол Улсад бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 606.4 сая ам.долларт хүрч, 2017 оны мөн үеийнхээс 204.7 сая ам.доллараар өсжээ. 2018 оны эхний найман сард суудлын автомашин 41,429, ачааны автомашин 14,499 ширхэг орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 5213-аар багасан бол ачааны автомашины импорт 6235-аар нэмэгдсэн байна.
Харин энэ тоог 2018 оны эхний долоон сарын үзүүлэлттэй харьцуулж тооцвол зөвхөн өнгөрсөн наймдугаар сард суудлын автомашин 6,547, ачааны автомашин 2,017-оор нэмэгджээ.



