Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч амралтын өдрөөр Монгол Улсын Үндэсний номын сан буюу “төв номын сан”-д зочилжээ.
Анхлан 500 мянган номтой байхаар төлөвлөж, барилга нь баригдсан уг номын сангийн байранд эдүгээ 3.6 сая гаруй ном судар, тэр дундаа Монголын ард түмний бичиг соёлын мөнхийн дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт хэрэглэгдэхүүн болсон 1.5 сая гаруй ширхэг хуучны ховор, нандин ном судар хадгалагдаж байна.
Гэвч номын сангийн даац хэмжээнээсээ долоо дахин хэтэрч, энэ зуны үргэлжилсэн борооны улмаас номын сангийн барилга олон талаасаа усанд нэвчиж эхэлсэн байна.





