x

АНУ: Оросын технологийн салбарт хориг арга хэмжээ авав

НУ өчигдөр /2022.03.31/ Оросын технологийн салбарын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч буйгаа зарлалаа. “Бид Путины үндэслэлгүй түрэмгийлэл дуусах хүртэл бүх төрлийн хориг арга хэмжээг авсаар байх болно” гэж Төрийн сангийн нарийн бичгийн дарга Жанет Йеллен хэлэв.

Хориг арга хэмжээнд 21 аж ахуйн нэгж, 13 хувь хүн багтжээ. Тухайлбал, Оросын хамгийн том чип үйлдвэрлэгч бөгөөд жижиг цахилгаан хэрэгсэл экспортлогч Микрон хувьцаат компани энд орсон байна. Мөн Москвад төвтэй Серния Инженеринг болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Сертал компани хоригт багтжээ. Дээрх хоёр компанийг иргэний хэрэгцээнд зориулан хоёр дахин их хэмжээний техник, технологийг хууль бусаар худалдан авахаар ажиллаж байна гэж АНУ-ын Төрийн сан буруутгасан. Эдгээр хувь хүн болон компанийн АНУ дахь хөрөнгийг царцааж, тэдэнтэй худалдаа арилжаа хийхийг нь хориглосон байна. Вашингтон дахь Оросын Элчин сайдын яам болон Микрон тэргүүтэй аж ахуйн нэгжүүд хэн хэн нь хориг арга хэмжээний талаар мэдэгдэл хийгээгүй байна.

Түүнчлэн, эдийн засгийн гурван шинэ салбарт одоо мөрдөж буй захирамжийн дагуу хориг арга хэмжээ авах болжээ. Энэ нь АНУ-д сансар судлал, далай тэнгис, цахилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аливаа хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хамаарна.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том халдлагыг үйлдсэн Орос улсын эсрэг Вашингтоноос таван долоо хоногийн турш хэд хэдэн хориг арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

Харин Путин хэлэхдээ, "Барууны орнуудын зүгээс ч бас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах шинэ шалтаг, үндэслэл хайсаар байх болно" гэжээ.

Эх сурвалж: REUTERS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 12 цаг 43 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 12 цаг 58 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 13 цаг 17 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top