x

Үнэ өсгөсөн буруутанг холоос бүү хай!

Хүн төрөлхтөн эрт үеэс үйлдсэн элдэв муу муухай бүхнээ бусдад тохож өөрсдөө цэвэр ариун үлдэхийг эрмэлзэж иржээ. Анх ийм үйлдэлдээ шашин, шүтлэг ашиглаж байсан нь түүх болон үлджээ. Оросод “Козёл отпущения” гэх хэллэг өргөнөөр  ашиглана. Шууд орчуулбал, тийм ч ойлгомжтой биш, “ямаа чөлөөлөх”, “ямаа гайтуулах” гэх маягийн юм бууна. Харин утгыг нь ухваас шашны нэгэн хачирхалтай зан үйл тодордог.  Иудизмын шашинд ямаа онцгой бэлгэдлийн амьтны тоонд багтдаг аж. Хэрэв хүмүүсийн үйлдсэн элдэв нүгэл, лай ланчгийг ямаанд тохож эзгүй элсэн цөлд орхих, эсхүл өндөр хадан хясаан дээрээс нисгэж орхивол хүн үйлдсэн муу муухай бүхнээсээ ангижирна хэмээн итгэж ийм ёслол үйлдэж байжээ. Өөрөөр хэлбэл, хүн хийсэн муу үйлээ гэм зэмгүй бусдад нялзааж, үүнийгээ шашны зан үйлээр дамжуулан хийж эхэлсэн цагаас нийтэд “Козёл отпущения” гэх хэлц үг дэлгэрчээ.

Эрт үеийн шашны зан үйл өнөөдөр ч манай нийгэмд уламжлагдаж ирсэн гэвэл та итгэх үү. “Ямаа гайтуулдаг” нь ч мэдээж үгүй болсон. Гэвч буруугаа хэн нэгэнд тохдог үндсэн утга санаа хэвээрээ үргэлжилж байна. Ийм үйлдлийг ихэвчлэн улс төрчид хийдэг. Өрсөлдөгчөө зайлуулах эсвэл өөрсдийн хийсэн буруу зөрүү үйлдлээс иргэд, сонгогчийн анхаарлыг холдуулах зорилгоор ийм башир аргыг тэд санхүүжүүлдэг. Үүнийг бодит нэгэн жишээн дээр тайлбарлая.

Ойрын өдрүүдэд ам.долларын ханш өсөж олдоц нь эрс багассан талаар нийгмийн сүлжээнд шуугьж байна. Ийм дуулиан эцэстээ “хэргийн эзэн хэнгэргийн дохиур”-ыг тодруулж шийтгэснээр дуусдаг ч “дэвэрсэн асуудал” шийдэгдэж, ханш буухгүй нь тодорхой юм. “Ямаа гайтуулах” нь бухимдсан нийгмийг тайвшруулах, өөрсдийн гаргасан алдаа завхралаа бусдад тохох боломж гэж хэсэг улс төрчид харж байх шиг байна. Төв банк( Монголбанк)-ны тухай хуулинд “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасан байдаг. УИХ-ын зарим гишүүд үнийн өсөлт, гадаад валютын ханшийн суларч байгааг Монголбанк хариуцах ёстой хэмээн чанга дуугарч эхэлжээ. Мэдээж Монголбанкны алдаа дутагдал бий. Он гарсаар 1.5 тэрбум ам.доллар интервенцэд зарцуулаад ч ханшаа алдаж байгаа. Гадаад валютын албан ханш огцом буурч байгаа. Мөнгөний бодлогыг УИХ-д өргөн барихдаа үрэлгэн төсвийн талаар тооцоолол хийгдээгүй гээд тоочвол их юм бий. Гэвч бодит байдал дээр Засгийн газрын хэрэгжүүлж буй макро эдийн засгийн бодлого нь үнэ, ханшийн өсөлттэй шууд хамааралтай.

Монгол Улсад хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2022 оны 2-р сард улсын хэмжээнд жилийн 14.2 хувь, Улаанбаатар хотод 15.5 хувь болж зорилтот түвшнээс чамгүй хол давжээ. Үнийн өсөлтөд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болох тээвэр логистикийн түгжрэл, түүнийг дагасан тээврийн өндөр зардал, Украйн ОХУ хооронд өрнөсөн дайн, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт зэрэг гадаад шалтгаан бий.  Манай улсын дотоодын зах зээл дээр борлуулагддаг дийлэнх бараа, бүтээгдэхүүнийг импортоор авдаг учраас үнэ өсөх нь гарцаагүй. Гэхдээ бүх зүйл зөвхөн гаднаас шалтгаалсан юм биш.

Тэгвэл биднээс шалтгаалах ямар алдаа дутагдал байна вэ. Аливаа макро эдийн засгийн муу үзүүлэлт нь дунд, урт хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын алдааны урхаг байдаг.  Ер нь сүүлийн жилүүдэд эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээ “бай”-гаа онохгүй байгаа нь ийнхүү тодорч байгаа хэрэг.  

2020 онд Монгол улсын эдийн засаг сүүлийн 25 жилд байгаагүй -5.3 хувь агшиж, өнгөрсөн жил ердөө 1.4 хувийн өсөлттэй гарчээ. Ийнхүү эдийн засаг огцом агшиж эхэлсэн цагаас эхлэн үнийн хөөрөгдөл эхэлсэн байдаг. Үүнд эрх баригч намын хэрэгжүүлсэн алдаатай бодлого хамгийн ихээр нөлөөлсөн гэж үзэхээс өөр аргагүй. Өнгөрсөн хоёр жилд Засгийн газар нийтдээ 15.1 их наядаар хэмжигдэх хоёр томоохон  хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан. Донор улс орон, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буюу бараг 3 их наяд төгрөгийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашиглажээ. Төсвөөс гадуур Эрдэнэт үйлдвэрээс нэг их наяд төгрөг, Оюу Толгой ХК-ний арбитрын шүүхийн барьцааны 1.2 их наяд төгрөг… гэх мэтээр асар их хэмжээний мөнгийг тооцоо судалгаагүй, гарч болох эдийн засгийн сөрөг нөлөөллийг тооцолгүй зах зээлд нийлүүллээ.  

Харамсалтай нь, их наядын хөтөлбөрүүд үндсэн зорилтоо биелүүлээгүйгээр үл барам улсынхаа эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эдгээр хөтөлбөрүүдтэй холбоотой  хоёрхон жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт 20 их наядаас 26 их наяд хүртэл  6 их наяд төгрөгөөр буюу эрс нэмэгджээ. Гэтэл нөгөө талд нь Монгол улсын ДНБ өсөөгүй. Эсрэгээрээ хоёр жилийн хугацаанд эрс бууралттай байна. Үүний сөрөг үр дагавар нь ийнхүү инфляцаар дамжин илэрч байгаа юм. Жижиг зах зээлд хиймлээр буюу зах зээлийн харилцаанаас гадуур асар их хэмжээний мөнгө цутгах нь эдийн засгаа хорлох маш  буруу бодлого юм.

Сүүлийн жилүүдэд, төсвийн бодлого бүрэн алдагдаж төсвийн зарлага дэндүү данхайжээ. Энэ жил урсгал зардал өмнөх оноос 32.8 хувиар, хөрөнгийн зардал 34.4 хувиар өсөж байгаа. Их наядаар тооцогдох ийм хэмжээний  мөнгө валют хөөрөгдөх нэг шалтгаан мөн. Төсвийн бодлого, зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлж инфляцыг хязгаарлахад чиглэх ёстой юм. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 онд 3.7 их наяд төгрөгт хүрч, энэ жил 2.4 их наяд төгрөг байхаар тооцсон. Ийнхүү Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10.6 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргасан. Энэ нь  үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах  олон муу үр дагавар дагуулсан.

Ам.долларын ханш сүүлийн хэдэн хоногт огцом өсөж 3000 төгрөгийг давлаа. Валютын ханш нь улс орны эдийн засгийн суурь үзүүлэлт, төр засгийн хэрэгжүүлж буй бодлогын толь гэж үзэж болно. Манай зах зээлд валют хомс байгаа нь өнгөрсөн хугацаанд экспортоо хангалттай хийж чадаагүйн балаг гэж үзэхээс өөр аргагүй.

Монголын төр 200 км зам туулж түүхий эдээ нийлүүлж чадахгүй байхад Өмнөд Америкийн Чили, Перу зэрэг улсууд 20 000 км-ээс зэсээ Хятадад нийлүүлж чаджээ. 2021 онд Чилийн эдийн засаг 11%, Перу улсынх 13% өссөн нь тухайн улсын төр ажлаа хийж чадсан байна гэж дүгнэхээс өөр аргагүй.  Өнгөрсөн жил зэсийн үнэ 10 мянган ам.доллар давсан. Коксжих нүүрсний үнэ 600 ам.доллар хүрсэн ч манай төрийн өмчит компаниуд маш бага үнээр борлуулалт хийсэн. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн нь хэний буруу юм бол?

Хэрэв Засгийн газар төмөр замаа тавьж, хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийж, экспортын бүс нутгаа “ковидгүй” байлгаж чадсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг хэд дахин тэлэх байв. 

Валютын ханшид гол нөлөө үзүүлдэг эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ нэг харцгаая. Үүнд: Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 402.7 сая америк долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 350.7 (7.7 дахин) сая ам.доллароор өсжээ. Уг өсөлтөд барааны худалдааны алдагдал 251.5 сая америк доллароор, анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеэс 60.8 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Монгол Улсын гадаад худалдаа 2022 оны эхний 2 сарын байдлаар нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 38.9 (1.7%) сая америк доллароор, экспорт 154.3 (11.6%) сая америк доллароор тус тус буурсан бол импорт 115.4 (12.5%) сая америк доллароор өсжээ.

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2021 онд 32.3 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 240 орчим хувьд хүрсэн. Оны эцэст Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын Засгийн газарт ногдох өрийг хасаж тооцвол манай улсын өр нийт эдийн засгаасаа давж, ДНБ-ий 150 орчим хувьтай тэнцэж байгаа нь ба дээрх олон улсын дунджаас хол тасарсан нь харагдаж байна.

Банкны системийн хувьд хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 2 дугаар сарын эцэст 18.1 их наяд төгрөг байгаа нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 85.0 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2.2 их наяд төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.1 хувийг эзэлж байгааг Монголбанкны үйл ажиллагаатай холбож буруутгаж болно. Гэвч энд бас нэг но бий. Нийт чанаргүй зээлийн 80 орчим хувь төрийн удирдсан Хөгжлийн банканд ногдож байна. Өөрөөр хэлбэл, төр банк удирдсан үр дүн ийм л харамсалтай байна.

Дээр дурдсан бүхнийг дүгнэж үзвэл үнэ, ханш өссөн асуудалд Монголбанкны үйл ажиллагаанаас гадна Засгийн газрын үйл ажиллагааны нөлөө их байсныг анзаарч болно.  Үнэ өсөж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч буй энэ үед хэн нэгэнд, тухайлбал Монголбанкинд бүх буруугаа тохоод өөрсдөө алдаа мадаггүй нэгэн болон үлдэх учиргүй. Гоё ганган уриа лоозонд мөнгө цацаж, элдэв амлалт авч иргэд сонгогчдын “тархи угаах”-ын оронд хямрал далласан бодлогоо нэн даруй засаж өөрчлөх, үнэ ханш тогтворжуулах бодитой ажил хийх ёстой.

Р. Даваадорж /Эдийн засгийн ухааны доктор/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 7 цаг 38 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 7 цаг 44 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 7 цаг 50 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 7 цаг 52 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 7 цаг 54 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 54 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 7 цаг 54 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 9 цаг 54 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 9 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 9 цаг 57 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 9 цаг 58 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 10 цаг 1 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 10 цаг 1 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 11 цаг 56 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 11 цаг 56 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 11 цаг 59 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 12 цаг 0 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 14 цаг 14 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 14 цаг 16 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 14 цаг 17 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.д...
Top