x

Өмнөд солонгосчууд гадагшаа “дүрвэж” байна

Бүтэн хоёр жилийг эх орноодоо “хоригдож”, хүн хоорондын зай барьж өнгөрүүлсэн Өмнөд Солонгосын иргэн Ким Хо Жун Хавай руу сүүлчийн нислэгт амжиж бүртгүүлжээ. Тэрбээр зургаан жилийн өмнө Хавайд хуримын бал сараа өнгөрүүлж байсан учраас тус арлыг зорихоор шийдсэн аж. Өмнөд Солонгосын засгийн газраас вакцинд хамрагдсан хүмүүст хязгаарлалтын журмаа зөөлрүүлснээр цар тахлаас болж удаан “хоригдсон” хүмүүст  гадагшаа аялах хорхойгоо дарах боломж олдсон нь энэ.

Ким Хо Жун хэлэхдээ, “Би долоо хоногийн өмнө л билетээ авсан. Covid-19-өөс өмнө би байнга гадаад орнуудаар явдаг байсан учраас хоёр жил хил давах боломжгүй байсан нь давчидмаар байсан” гэж Инчон олон улсын нисэх буудлаас нислэгтээ суухдаа ярьжээ. Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн болон нэмэлт тунг тариулсан Ким Хо Жун шиг маш олон солонгосчууд “өс авах аялалдаа” гарахаар яарчээ.

Цар тахлын улмаас гадаадад аялах боломжгүй, нислэг нь цуцлагдсан хүмүүс олон нийтийн сүлжээнд “өс авах аялал” гэх хэллэгийг тренд болгосон.

Өмнөд Солонгос улсаас гадаад орон руу аялагчдын тоо гуравдугаар сарын 21-нээс хойш огцом нэмэгджээ. Учир нь Өмнөд Солонгос нь дэлхийн олонх орноос ирэх вакцины бүрэн тунтай аялагчдад тус улсад долоон хоног тусгаарлагдах журмаа цуцалсан юм. Өмнөд Солонгос нь цар тахлын халдвараас сэргийлэх хориг, хязгаарлалтаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн сулруулж эхэлсэн боловч Covid-19-ийн омикрон хувилбарын тархалтаас болж буцаан чангаруулсан.

Өмнөд Солонгос нь хүний эрхийн зөрчилд тооцогдсон цар тахалтай хүмүүсийг “мөшгих” зэрэг хөл хорионы хатуу журмаа цуцалснаар Ази-Номхон далайн “нээлттэй” орнуудын жагсаалтад нэгдлээ.

Өнөөдрийн байдлаар тус бүс нутгийн Япон, Сингапур, Монгол, Австрали, Шинэ-Зеланд, Сингапур зэрэг олон улс гадаадаас ирэх аялагчдад тавьсан хязгаарлалтын журмаа зөөлрүүлж, цуцлаад байгаа юм. Тухайлбал, Сингапур, Монгол нь “вирустэй зохицон амьдрах” бодлогын хүрээнд гадаадын аялагчдад тавьсан бүх хязгаарлалтын журмаа цуцалсан.

Өмнөд солонгосчуудын тухайд гадаадад аялахад бэлэн байна. Судалгаагаар Өмнөд Солонгосын иргэд Covid-19-ийн тусахаас айх айдас нь багасч, халдварыг нэгэнт хяналтаасаа алдсан учир урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ цуцлах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Гадаад улс руу аялах нисэх онгоцны тасалбар гар утсаараа захиалах иргэдийн тоо гуравдугаар сарын 11-ны байдлаар өнгөрсөн жилтэй харьцуулахад найм дахин нэмэгдсэн гэж “SK Telecom Co Ltd” компани мэдэгджээ. Нислэгийн тасалбарын захиалга Өмнөд Солонгост хязгаарлалтыг сулруулах талаар долоо хоногийн өмнөөс шум дэгдсэнээр эрс өссөн аж. “Цар тахлаас болж би гадаад улс руу битгий хэл дотооддоо ч аялж зүрхлээгүй. Харин одоо арай чөлөөтэй санагдаж байна. Өмнө нь амьдарч байсан Хавай руу очих болсондоо догдолж байна” гэж 27 настай Ким На Ён ярьжээ.

Агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын агентлагуудын мэдээлснээр өмнөд солонгосчуудын хувьд Хавай, Сайпан, Гуам арлууд, Европ, Зүүн Өмнөд Ази руу аялах захиалга илүү их өгч байгаа аж. Тэр дундаа вакцинжуулалтад хамрагдсан эсвэл PCR шинжилгээний сөрөг хариутай бол тусгаарлалтын журмыг цуцалсан “нээлттэй” орнууд руу голчлон аялах захиалга өгчээ. Сайпан, Гуам арлууд нь Өмнөд Солонгостой аяллын шугамын гэрээтэй бөгөөд тус улсын иргэдэд дээрх эрхийг олгож байгаа аж. Түүнчлэн Сайпан аралд очсон Өмнөд Солонгосын иргэд зөвхөн бизнес аяллынхаа хугацаанд зарцуулах 100 ам.долларын “аяллын бонус” авдаг байна.

Аяллын цахим худалдааны “Interpark Corp” компанийн мэдээлснээр Номхон далайн орнууд руу нислэгийн захиалга гуравдугаар сарын 11-22-ний хооронд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 324 хувиар өсчээ. Харин Зүүн Өмнөд Ази руу аялах захиалга 268 хувь, Европ руу 262 хувиар нэмэгдсэн байна.

Үүний зэрэгцээ тус компани өнгөрсөн Ням гаригт ердөө 70 минутын дотор Хавай руу 5200 “аяллын багц”-ын захиалга авч дээд амжилт тогтоожээ. Мөн “CJ Corp” корпорацийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гэрт хүргэдэг цахим цахиалгын нэгжийн мэдээлснээр тухайн өдөр Испани, Итали руу аялах 2800 орчим захиалга авсан ба нийтдээ 15 тэрбум воны /12.41 сая ам.доллар/ орлого олсон байна. Харин Хавай руу аяллын багцийн захиалга дангаараа есөн тэрбум вон болжээ.

Япон руу тогтмол аялдаг 36 настай И Тэ Ву иений ханш суларсныг далимдуулаад нэлээд хэдэн воныг солиулж аваад нөөцөлснөө ярьжээ. Тэрбээр аялал жуулчлал сэргэхээр иений ханш буцаад өснө гэж найдаж байгаа аж.  Япон нь жуулчдыг татаж эхлээгүй байгаа ч бизнес болон бусад зорилгоор ирсэн хүмүүст тусгаарлалтын хоногоо долоогоос гурав болгож бууруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 12 цаг 39 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 12 цаг 54 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 13 цаг 13 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top