БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр, нэг өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо энэ сарын 28-ны өдөр 187 мянга байсан нь буурах нааштай хандлага байгааг харуулав. Өмнө буюу энэ сарын 23-ны өдөр халдварын тохиолдлын тоо 490 мянга, 21-ны өдөр 209 мянгад хүрч байсан юм.
Мөн өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт халдварын 56,3 хувийг "ВА.2" хувилбар эзлэж, халдварын голлох хувилбар болоод байжээ.



