x

”Алт бишээ, шороо л байна”

 

Алт үнэтэй юу, хүн үнэтэй юу?...Ингэж асуухаас аргагүйд хүргэсэн бачимдмаар үзэгдлийн тухай соошлаар тарж байна. Төв аймгийн Эрдэнэ суманд ШУТИС-ийн оюутнуудын 12 жил тарьж ургуулсан 120 мянган мод болон 117 га газрыг “Монгол стандарт” компани элсний карьерт ашиглахаар лицензийг нь авчээ. Байгаль хамгаалалд залуучуудын оролцоо, “My club” клубийн гишүүд лиценз олгосон албан тушаалтанг шүүхэд өгч, шүүхийн бүх шатаар явсан ч эцэстээ Дээд шүүхийн шийдвэр компанийн талд гарсан тухай “My club”-ийг үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн багш Д.Сэрдарам фэйсбүүк хуудастаа бичсэн байна.

Нэг модыг тарьж ургуулаад насанд хүргэхэд 40 жил шаардлагатай гээд бодохоор 120 мянган модыг бүтэн 12 жил тарьж, арчилж, ургуулна гэдэг хэр хүнд хүчих, уйгагүй хөдөлмөр болох нь ойлгогдоно. Энэ ажилд ШУТИС-ийн оюутнууд, сайн дурынхан, орон нутгийн иргэд нийлсэн 15000 хүн (давхардсан тоогоор) өнгөрсөн 12 жил зүтгэсэн байна. Гэтэл энэ олон хүний олон жилийн хөдөлмөр нэг албан тушаалтны гарын үсгээр салхинд хийсэх болчихлоо. Уулнаас мод буулгаж авчираад Улаанбаатарын гудамжийг чимж байхад ямар тэнэгүүд нь хаа байсан Эрдэнэ сум руу явж, хүний нүднээс далд мод тарьдаг байна аа гэж үү?

Саяхан даа, Монголын өмнөд нутгаас эхэлсэн шороон түйрэн Номхон далайг давж Сан Франциско хүрсэн тухай шуугиж байв. Дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшиг, цөлжилт гээч нь. Монголын өмнөд нутгийг эзэлсэн цөлжилт хуурайшил Солонгос, Зүүн хойд Азийн уур амьсгалд нөлөөлж, Америк тив хүрсэн тухай нэг хэсэг уулгалан ярьж, цөлжилттэй хэрхэн тэмцэх тухай төсөл хөтөлбөр барин гүйлдэж байлаа. Одоо бол бараг мартагдсан сэдэв. Өвөл болохоор шороогоо мартана, зун болохоор утаагаа мартана. Тэгээд ч ОУВС, “Эрдэнэт”-ийн луйвар, оффшорын мөнгө, нефтийн үйлдвэр гээд хоолойд тулсан өчнөөн асуудал байхад юу яасан мод бут...

“My club”-ийг үүсгэн байгуулсан Д.Сэрдарам багш 2000-2005 онд Солонгост докторантурт сурч байхдаа хичээлийнхээ хажуугаар “арбайт” (цагийн ажил) хийдэг, илүү гарсан цагт нь сайн дурын ажил хийдэг байж. Өөрийнхөө гараар байгуулалцсан цэцэрлэгт хүрээлэн Өмнөд Солонгост дөрөв бий гэсэн. Зарим нь хогийн цэг ч байсан. Ингэж явахдаа Солонгосын “Ногоон Ази” ТББ-ынхантай танилцсан аж. Дээр хэлсэн шалтгаанаар солонгосчууд Монголд ирж мод тарьдаг ч тэрийг нь арчлах хүн байхгүй, цөөхүүлээ учраас хүч хүрэлцдэггүй байсан тул 2006 онд ирэнгүүтээ “My club”-ийг байгуулж, ШУТИС-ийн оюутнууд дээр түшиглэн мод тарих ажлаа эхлүүлжээ. Хүүхэд байхдаа “Залуу байгальчдын станц”-д явдаг байсан, тэр үеэс “байгалиа хамгаалах үүрэгтэй” гэдэг “чип” зүрхэнд нь суучихсан гэх үү дээ.

Төв аймгийн Эрдэнэ суманд газар аваад анх наймуулаа модоо тарьж эхэлсэн. 120 мянган мод тарьж ургуулахад төсвөөс нэг ч төгрөг аваагүй шүү дээ. “Ногоон Ази”-тай хамтарч ажилладаг учраас (уг нь мод нь манайд л үлдэх юм л даа) түүгээрээ нүүр хийгээд жилдээ цөөн оюутан Солонгост тэтгэлгээр сургачихдаг. Эхний жил гэхэд 28 оюутан явуулсан, энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Нөгөө “чип”-тэй нөхдүүдийн тоо л нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Солонгосчууд ярьдаг гэнэ лээ. “Надад хэлбэл мартана, надад харуулбал тогтооно, надаар хийлгэвэл ойлгоно” гэж...

Гэтэл манайхан өөрсдөө, хөгшин залуугүй, хөдөө хотгүй “Байгаль эх минь сүйдлээ. Эх орон уйлж байна” гэж уянгалдаг, уурсаж бухимддаг мөртлөө жинхэнээсээ байгалиа хамгаалж байгаа залуу үеийнхнээ яагаад өмөөрөхгүй байгааг л ойлгох аргагүй юм. Хэрвээ элсний карьерийн оронд алтны орд ухсан бол Төв аймгийнхан тэр чигээрээ босчихсон байгаа. Яагаад гэвэл алт үнэтэй. Байгаль орчны яам нүүгээд оччихсон, ТББ-ууд нь бултаараа шавчихсан яваа. Яагаад гэвэл алт унацтай. Харин хэзээ үхэх нь бүү мэд хэдэн бутны төлөө бие сэтгэл, бензин тосоо гарздаад яахав юм биз дээ.

Аргаа бараад багш, оюутнууд ярьж байна. Нэгэнт шүүхийг давж чадахгүй юм чинь ядаж модоо устгуулчихалгүй нүүлгэж шилжүүлэх арга бодож олох уу? гэж. Арай ч дээ. Тэр олон хүний энэ олон жилийн хөдөлмөрийг ингэж үнэгүйдүүлж болдог юм уу? Нэг муу элсний карьерийн төлөө шүү дээ, хаанаас ч ухсан гардаг л элс. Шүүх нь ч гэсэн шүүх. Ажаад байхад манайхан бэлэн зэлэн юманд л баахан дуртай. Гараа хөдөлгөх харин дургүй. Өөрсдөө хөдөлмөрлөх дургүй учраас хүний хөдөлмөрийг огтхон ч үнэлдэггүй. Газар дор хэдэн зуун метрийн дор байгаа алтыг “миний юм” гэж шүлсээ залгих атлаа ухаад гаргаад ирсэн хүний хөдөлмөр, хөрөнгө мөнгийг юман чинээ тоохгүй. Яг тэрэн шигээ 120 мянган модыг орвонгоор нь эргүүлэх гэж байхад тоож байгаа ч хүн алга. “Алтыг чинь ухаад авчихлаа” гэсэн бол яажшуу хуйрнан шуугих байсан бол?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 19 цаг 18 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 19 цаг 20 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 19 цаг 21 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 19 цаг 23 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 19 цаг 24 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 19 цаг 25 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 19 цаг 26 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 19 цаг 28 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 19 цаг 29 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 21 цаг 29 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 21 цаг 30 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 21 цаг 36 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 21 цаг 37 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 21 цаг 38 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 21 цаг 40 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 22 цаг 13 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 22 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 22 цаг 17 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 23 цаг 46 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 23 цаг 47 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top