x

Одоог хүртэл COVID-19 тусаагүй хүмүүсийн ихэнх нь "найз нөхөдгүй" гэжээ

БНСУ-ын нэгэн эмч тохиолдлоор уу, тоцооллоор уу мэдэхгүй ямартай ч одоог хүртэл ковидын халдвараар өвчлөөгүй, тусаагүй хүмүүсийн ихэнх нь найз нөхөдгүй байна гэж хэлээд нийтээс нийлээдгүй жавтий хүртжээ.

Гуравдугаар сарын 16-нд Өмнөд Солонгосын Вакцины Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Ма Санг Хюк өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ковид-19-ийн халдвар хараахан аваагүй байгаа насанд хүрэгчид бол хүмүүс хоорондын асуудалтай хүмүүс" гэх утгатай нийтлэл байршуулжээ. Тэрээр энэ постоо маш богино хугацааны дараа устгасан боловч цахим орчинд маш хурдтай тархаж, маргааны гол сэдэв болоод байгаа аж.

Утгачилбал, хэрвээ та COVID-19-ийн халдвар одоо хүртэл аваагүй байгаа бол магадгүй шалтгаан нь найз нөхөдгүй болохоор тэр байх гэсэн байна.

Вирусийн бусад мэргэжилтнүүдээс ялгаатай нь Ма Санг Хюк омикрон хувилбарын тархалт улс орон даяар эрчимтэй явагдаж байгаа тул засгийн газар нийгмээс тусгаарлах арга хэмжээг бэхжүүлэхийн оронд эмчилгээнд анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байгаа нэгэн юм.

Өмнөд Солонгост өдөр тутмын ковидын тохиолдлын тоо 400  мянгыг давж, хүнд өвчтнүүд болон нас баралт дээд амжилт тогтоож байх үед тэрээр ийм бичлэг нийтэлсэн байна. 

Мягмар гаригийн өглөөний байдлаар Өмнөд Солонгост батлагдсан тохиолдлын нийт тоо 9.93 саяд хүрсэн нь тус улсын таван хүн тутмын нэг нь халдвар авсан гэсэн үг юм. 

"Ковидтой амьдрах" дэглэмийг дэмжигч Ма Санг Хюк эмч орон нутгийн мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа "хүмүүс хоорондын асуудал" гэсэн үг нь вирусын халдвар авах нь гарцаагүй гэдгийг онцолсон зүйрлэл хэмээн тайлбарлажээ.

Тэрээр тус улсын эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөн зохион байгуулах хэрэгтэй бөгөөд ингэснээр эерэг шинжилгээ авсан хүмүүс цаг алдалгүй эмчилгээ хийлгэх боломжтой болно гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Мөн тэрээр "Ковидын улмаас нас барж байгаа хүмүүсийн хувьд харамсалтай байна, гэхдээ бид өвчтэй байсан ч эмнэлгээр явж чадахгүй, гэртээ айдас, өвдөлтөөс болж зовж шаналж буй хүмүүсийн талаар бодох хэрэгтэй. Тэд эмчилгээ хийлгэх эрхтэй байх ёстой" гэсэн юм.

Өнгөрсөн сарын 6-нд нийтлэгдсэн "Дэлхий 100 жилийн өмнөхөөсөө илүү өвдөж магадгүй" гэсэн гарчигтай мэдээнд Мексикийн халдварт өвчний мэргэжилтэн Бренда Крабтригийн үүнтэй төстэй утгатай жиргээнээс иш татжээ. 

Тэрээр "Хэрэв чамд одоо халдвар авсан найз байхгүй бол чамд найз байхгүй" гэжээ.

Үүний зэрэгцээ, сүүлийн үеийн мэдээллээс харахад тус улсын хүмүүс тахлын үеэр урьд урьдынхаас илүү нийгмээс тусгаарлагдмал болсон. Өмнөд Солонгосын Статистикийн газраас Гуравдугаар сарын 15-нд нийтэлсэн "2021 оны үндэсний амьдралын чанарын тайлан"-д дурдсанаар, өнгөрсөн онд нийгмээс тусгаарлах түвшин 34.1 хувь байгаа нь ковид тархахаас өмнөх 2019 онтой харьцуулахад (27.7 хувиар) 6.4 пунктээр өссөн байна. Энэ нь 2009 онд статистик мэдээ гаргаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт гэжээ.

Нийгмийн тусгаарлалтын түвшин гэдэг нь хямрал тохиолдоход туслах хүн байхгүй гэж хариулдаг 19-өөс дээш насны насанд хүрэгчдийн эзлэх хувийг илэрхийлдэг индекс юм.

Б.Бүжлхамаа

www.koreaherald.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ddd 8 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top