x

З.Нарантуяа: Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг буурахгүй байна

УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн санаачилгаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсөвт хүүхэд хамгаалал, хөгжилт хөтөлбөрийн хүрээнд өмнөх жилийн төсвөөс даруй таван тэрбум төгрөгийг нэмж суутгуулсан билээ. Ингэснээр энэ оны улсын төсөвт хүүхдийн хүчирхийллийн эсрэг, тэднийг хамгаалахад нийт 5.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон байдаг.

Тэгвэл өнгөрсөн хагас жилийн хугацаанд дээрх төсвийн 2.2 тэрбум төгрөгийг нь зарцуулжээ. Ингэхдээ ихэнх мөнгийг нь төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичиг байгуулахад зарцуулсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцах үед 2017 онд 1752 хүүхэд, 2018 онд өмнөх оны мөн үеийнхээс 40 хувиар өссөн тухай тоо мэдээлэл өгсөн. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчих гэмт хэрэг, зөрчил буурахгүй, эсрэгээр нэмэгдэж байгааг харуулж байна" гэв.

Түүнчлэн тэрээр "Хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж байгаа шалтгаан буурахгүй байгаа талаар ярьж байгаагийн учир нь 2018 оны улсын нэгдсэн төсөвт хүүхэд хамгаалал, хөгжил хөтөлбөрийн хүрээнд өмнөх жилийн төсвөөс даруй 5 тэрбум төгрөгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс суулгуулсан. Харин Ерөнхий сайдаас ирүүлсэн асуулгын хариуд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт хүүхэд хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан 5.8 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар мэдээлэл ирүүлсэн бөгөөд эхний хагас жилийн хугацаанд 2.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Ингэхдээ бодлого, төлөвлөлт, зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад 9.9 хувь, хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтад 12.6 хувь, хүүхэд хамгааллын үйлчилгээний төвүүдийг бэхжүүлэхэд 13.7 хувь, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, нөлөөлөл, сурталчилгаанд гурван хувь, төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичгийн хүрээнд зарцуулсан зардал 23.9 хувь, орон нутаг, нийслэл, дүүргийн хүүхндийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд 36.5 хувийг зарцуулаад байгаа мэдээлэл ирүүлсэн" хэмээн ярилаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 7 цаг 32 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 7 цаг 41 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 12 цаг 27 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 12 цаг 28 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 12 цаг 31 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 12 цаг 37 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 12 цаг 38 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 12 цаг 40 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 12 цаг 45 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 12 цаг 46 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 12 цаг 47 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 12 цаг 49 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 12 цаг 54 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 12 цаг 55 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 12 цаг 56 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 12 цаг 57 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 14 цаг 4 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 14 цаг 14 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 14 цаг 24 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 14 цаг 33 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top