x

Зеленский Конгресст үг хэлэх үеэрээ энгийн иргэд амь үрэгдэж буй дүрс бичлэг үзүүлжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гаригт АНУ-ын хууль тогтоогчдод хандан цахимаар үг хэлэх үеэрээ энгийн иргэд амь үрэгдэж буй дүрс бичлэгийг үзүүлж, нэмэлт зэвсэг, хориг арга хэмжээ авахыг гуйлаа. Энэхүү шууд уриалгадаа тэрээр Сувдан эрэг болон 9-р сарын 11-ний халдлагын тухай дурсамжуудыг дурджээ.

Тэрээр "АНУ яг одоо бидэнд хэрэгтэй байна. Бид та нарыг илүү ихийг хийхийг уриалж байна" гэлээ.

Зеленский Украины дээгүүр НАТО-гийн нислэгийн хориотой бүс байгуулахыг шаардсан ч АНУ болон эвслийн удирдагчид НАТО-гийн нисгэгчдийг Оросуудтай шууд сөргөлдөөнд оруулахаас татгалзсан юм.  

Тэрээр мөн илүү их зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах нөөцийг хүсч, Бүгд найрамдахчууд болон ардчилсан намынхан илүү их хүлээж авсан хүсэлтийг тавьж, Оросын эсрэг "долоо хоног бүр" хориг арга хэмжээ авахыг хүсэв. Энэ үед Конгрессын гишүүд илт сэтгэл хөдлөлтэй байсан юм.

Ерөнхийлөгч Байден Украинд 800 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласан бөгөөд АНУ Орост химийн болон биологийн зэвсэг хэрэглэхээс сэрэмжлүүлэв. НАТО-гийн сайд нар Орос ойртож байгаа тул зүүн фронтын хамгаалалтыг сайжруулах талаар хэлэлцэхээр болсон байна.

Цэргийн хямралын дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Тодорхой буултад хүрч чадна гэж найдаж байна" гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Владимир Путины хувьд дайн бол Оросын сэтгэлгээнд гүн гүнзгий үндэслэсэн үндэс угсаа, эзэнт гүрний тухай гэсэн юм. Тэрээр видео бичлэгтээ Украины дайныг АНУ-тай оршин тогтнож буй мөргөлдөөний нэг хэсэг гэж тодорхойлж, барууны талыг баримтлагч Оросуудыг "хогийн новш, урвагчид" хэмээн гутаасан байна.

Бусад шинэчлэлтүүд:

  • Украин Киев, Херсон хотын гадна талд сөрөг довтолгоонд бэлдэн Оросын цэргүүдэд ноцтой хохирол учруулах зорилготой өрөлт авав.

  • Украины хоёр дахь том хот болох Харьковыг дайн эхэлснээс хойш оросууд буудсаны улмаас наад зах нь 500 энгийн иргэн амиа алдсан гэж албаныхан мэдэгдэв. Лхагва гаригт хойд нутгийн Чернигов хотод талханд оочерлож байсан 10 гаруй хүн суманд өртөж амиа алдсан гэж мужийн захирагч мэдэгдэв.

  • Өнгөрсөн хориг арга хэмжээ нь Оросын олигархиудын асар их баялагт бага ч гэсэн сэв суулгасан. Засгийн газрууд тэднийг илүү шахахыг хичээж байна. 

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ddd 33 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top