x

Прокурор асан, 61 настай Юн Сүк Ёл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч боллоо

Өчигдөр болж өнгөрсөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний консерватив намаас нэр дэвшигч Юн Сүк Ёл ялалт байгууллаа.

БНСУ-ын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч 5 жилийн хугацаатай нэг удаа сонгогддог. Цар тахлын халдвар өндөр байгаа ч сонгогчдын ирц 77 хувьд хүрч байгаа нь дэлхий бусад улсуудынхтай харьцуулахад ирц хамгийн өндөр байгаа тохиолдол болжээ.

Сонгуулийн өмнөх санал асуулгын дүнгээс харахад эрх баригч Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мён болон Ардын хүч намын нэр дэвшигч Юн Сук Ёол нарын аль нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаар байсан юм.

Ерөнхийлөгчийн сунгаанд ялалт байгуулсан Консерватив үзэл баримтлалтай Ардын хүч намаас нэр дэвшигч Юн Сук Ёолыг аз од нь гийсэн прокурор гэж БНСУ-ын хэвлэлүүд нэрлэдэг байна. Тэрээр тус улсын хоёр экс ерөнхийлөгч, Самсунг компанийн тэргүүн, тус улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч нарын өндөр түвшний авлигын гэмт хэргийг илрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэнээрээ ард түмний дунд нэр хүнд олж авсан нэгэн юм.

Юн Сук Ёол өнөөгийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Засгийн газар болон эрх баригч Ардчилсан намыг орон сууцны үнэ тэнгэрт тулж, орлогын тэгш бус байдал нэмэгдсэнд буруутгаж сонгуулийн сурталчилгаа хийсэн. Мөн "Саяхныг хүртэл би улс төрд орно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ ард түмэн намайг одоо байгаа байр сууринд тавьж, чадамжгүй, авлигад идэгдсэн Ардчилсан намыг төрөөс зайлуулах даалгавар өгсөн" хэмээн сонгуулийн уулзалтын үеэр ярьж байсан юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Юн нь 1960 оны 12-р сарын 18-нд Сөүл хотод төрсөн. Түүний аав коллежийн профессор, ээж нь багш мэргэжилтэй аж. Тэрээр Сөүлийн их сургуулийг 1994 онд төгсөж 9 дэх удаагийнхаа хуульчийн шалгалтад тэнцэж, прокурор болж байжээ. Мөн Солонгосын хамгийн баян, хамгийн хүчирхэг хүмүүсийн авлигын хэргийн араас хөөцөлдөхдөө улс төрийн дарамт шахалтад автаагүй цэгц шударга мөрдөн байцаагч гэдгээрээ иргэдийн дунд нэрд гарсан юм.

Тэрээр өнгөрсөн жил ерөнхий прокурорын суудлаасаа бууж, консерватив Ардын хүчний намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ба Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болсон анхны прокурор болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ddd 45 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top