x

Зарим эмнэлэг, цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэр гаргажээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал  өчигдөр хуралдлаа. Тэргүүлэгч С.Мөнхчулуун, П.Баярхүү, Ц.Байгалмаа, Б.Цолмон, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Н.Батсүмбэрэл  нар тэргүүлэгчдийн хуралд оролцлоо.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаны төлөөлөл оролцон холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд  танилцууллаа.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны дарга Ч.Однасан Хөрөнгө бүртгэх тухай, Сүхбаатар дүүргийн 16 хорооны “Мандам” өрхийн эмнэлгийн барилгыг НӨХГ-ын балансад шилжүүлэх асуудлыг тэргүүлэгчдэд танилцуулж 2017 онд ашиглалтад орсон Хан-Уул дүүргийн 3-р хороонд баригдсан 240 хүүхдийн ортой 46-р цэцэрлэг, мөн тус дүүргийн 2-р хороонд байрлах 72-р цэцэрлэгийн байр, дагалдах эд хөрөнгө, Налайх дүүргийн 2-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлгийг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэрийг Тэргүүлэгчид гаргалаа.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2018 оны 09-р сарын 14-ний Баасан гарагт хуралдуулахаар товлолоо. Тус хуралдаанаар Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл, Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг батлах журмын төслийг хэлэлцүүлэхээр тогтов.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан “Нийслэл хотод явуулах гэж буй худалдаа үйлчилгээ, нийтийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор иргэдээс  холбогдох саналууд гарсантай холбоотойгоор  хэлэлцүүлэг зохион байгуулсан. НИТХ, ЗДТГ энэ асуудлыг шийдэхгүй байна гэсэн асуудлууд яригдаж байна.

Иргэд болон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хоёр талын эрх ашгийн асуудал үүний цаана байгаа тул  бүх талын хамтын  оролцоог хангаж, хамгийн эхэнд холбогдох журмыг гаргах ёстой. Хуульзүйн талаасаа Зөрчлийн тухай хууль, Захиргааны Ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтуудтай зөрчилдсөн зүйл бий” гэв.

Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг дэмжиж байна. Худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг бид иргэдийн хурал дээрээ хэлэлцэн сайжруулах асуудал байвал хэлэлцээд явах нь зүйтэй. Цаг хугацаа алдалгүй илүү сайжруулах хэрэгтэй” гэлээ.

Төрийн  шагналд  эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 135 иргэнийг  тодорхойлсон тогтоолын төслийг  Тэргүүлэгчид дэмжиж Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 7 цаг 23 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 7 цаг 32 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 12 цаг 18 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 12 цаг 19 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 12 цаг 22 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 12 цаг 28 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 12 цаг 29 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 12 цаг 31 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 12 цаг 36 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 12 цаг 37 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 12 цаг 38 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 12 цаг 40 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 12 цаг 45 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 12 цаг 46 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 12 цаг 47 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 12 цаг 48 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 13 цаг 56 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 14 цаг 5 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 14 цаг 15 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 14 цаг 25 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top