x

Барууны орнууд ОХУ-д хатуу хориг арга хэмжээ авч эхэлжээ

Ерөнхийлөгч Байден мягмар гаригт ОХУ-ыг шийтгэх зорилготой шинэ хатуу хориг арга хэмжээнүүдээ зарлав. Хямралын улмаас Орост эдийн засгийн ноцтой үр дагавар авчрахаар Европын удирдагчид нэгдэж байна.  

Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг буруушааж, Оросын энэ үйлдлийг "Олон улсын хуулийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгээс хатуу хариу өгөхийг шаардаж байна" гэжээ.

Оросын хоёр санхүүгийн байгууллагыг хааж, Оросын өрийн эсрэг хориг арга хэмжээ авснаар барууны санхүүжилтээс таслав. Оросын элитүүд болон тэдний гэр бүлийнхэн ч бас шийтгэгдэх аж. АНУ-ын Сенат олон талт хууль тогтоомжийн хариу арга хэмжээ авахаар ажиллаж эхэлжээ.

Путин Украины салан тусгаарлагчдын хяналтад байгаа хоёр бүс нутагт цэргээ оруулах тухай зарлиг гаргаснаас хойш нэг хоногийн дараа Байден ийн мэдэгдлээ. ОХУ-ын парламент мягмар гаригт гадаадад цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.

Холбоотнууд: Герман Оростой хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Норд урсгал 2 хийн хоолойг хаана гэв. Их Британи салан тусгаарлагчдын бүс нутаг болох Донецк, Лугансктай хийх бүх бизнесийг хориглоно гэж Ерөнхий сайд Борис Жонсон хэллээ. Мөн тэрээр тус арга хэсжээг "эхний хэсэг" хэмээн онцолсон юм. Харин Европын Холбооны хориг арга хэмжээнд хөрөнгө битүүмжлэх, зорчихыг хориглох зэрэг багтана.

Кремлийн мессеж: Орост олон хоногийн турш суртал ухуулга эрчимжиж, халдлага үйлдэх үндэслэлийг бий болгож байна.

Дэлхийн эдийн засаг: Өчигдөр нефтийн үнэ нэг баррель нь бараг 100 ам.доллар болтлоо өсч, томоохон банкууд нөлөөллийг нь хүлээж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баярын өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 3 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top