x

Европ тивд юу болж байна вэ: Маск огт хэрэгүй гэнэ үү!? Яагаад...

Сүүлийн долоо хонгуудын турш Европт коронавирусийн халдварын тохиолдлууд дээд зэргийн үзүүлэлтийг харуулан хоногт илэрч буй халдварын тоо 1,5 сая гэсэн тоонд хүрч байна.

Мэдээж гол буруутан нь омикроны халдварлах чадвар юм. Вирусний энэ төрөл дэлхийд  давамгайлж, илэрсэн тохиолдлууд нь тэр чигтээ өмнөх дельтаг ардаа орхиж байна. Гэтэл Европын орнууд дараалан хачин гэмээр алхам хийж хориг арга хэмжээгээ цуцлаж эхлэв.

Яагаад?

Өдөр хоногууд, долоо хоногууд, буцах зам үгүй...

Румыны Бухарестын COVID-19 халдварын тасагт

Европт омикроны анхны халдвар 2021 оны арваннэгдүгээр сард илэрсэн ба тэр үеэр уг тивд долоо хоногт 2,5 сая халдвар илрэрч байв. Гэтэл илүү хурдан халдвартай шинэ өсвөр тархснаас тэр үзүүлэлт дөрөв дахин нээгдэв. Зөвхөн нэгдүгээр сарын 17-23-ны хооронд 10 сая шинэ вирусийн халдвар авав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар гуравдугаар сар гэхэд шинэ өсвөрөөр европчуудын 60 хувь өвчлөх ажээ. Байдал ийм байхад Европын зарим орнууд ковидын хязгаарлалтын арга хэмжээгээ цуцлаж эхлэв. Үүний гол шалтгааны нэг нь шинэ өсвөрөөр өвчлөгчдийн ихэнх нь эмнэлэгт хэвтэлгүйгээр халдварыг өнгөрөөж байгаа ба эрүүл мэндийн байгууллагын ачаалал эрс буурсан байна.

Европын орнуудад вакцинжуулалт өндөр байгаа нь энд өөрийн нөлөөг үзүүлсэн байна. Эцэст нь хатуу чанд хориг бизнес, эдийн засагт хүнд цохилт болсон ба мөн европчууд өөрсдөө хоригт ихээхэн залхжээ.

Их Британи...

Лонык клуб дэх наргиан

Чанд хоригийн үеэр ерөнхий сайд Борис Жонсон шилтгээндээ үдэшлэг зохион байгуулан хууль журмаа зөрчиж байсан шинэ дуулианд орооцолдсон ч Их Британийн засаг захиргаа хамгийн эрс шийдвэр гарган бүх хоригийг цуцлахаар шийджээ. Одоо англичууд оффис, байр сууцанд маск огт зүүхгүй, шөнийн клубууд, концерт, хөл бөмбөгийн тэмцээн үзэхдээ биеийн байцаалтаа үзүүлэхгүй болсон. Мөн тэдэнд асрамжийн газруудад хамаатан саднаа эргэн очихыг зөвшөөрсөн ба ажилтнуудаас зайнаас ажиллуулахыг зөвлөсөн зөвлөмжөө эргүүлэн татав.

Нэгдсэн вант улсын бусад бүтцэд хоригийг чангалах эсвэл цуцлах эсэхээ орон нутгийн засаг захиргаа шийднэ. Гэхдээ тэнд өөрсдөө аажмаар хоригийг зөөлрүүлэх журам барьж байгаа аж.

Дани...

Копенгагены кафены үйлчлүүлэгч

Сүүлчийн үлдсэн хоригуудаа хоёрдугаар сарын 1-нээс цуцалснаар Дани ямар ч хориггүй ЕХ-ны анхны улс болов. Тус оронд амны хаалт заавал зүүх шаардлагагүй болов. Нийтийн хоолны бүх газруудын хязгаарлалт тайлагдлаа. “Өнөөдрөөс бид дахин инээх баясах эрхтэй боллоо” гэж Ерөнхий сайд Метте Фредериксенхязгаарлалтыг цуцалснаа зарлахдаа хэлсэн байна.

Данид очиход нисэх буудалд халдварын сорилт өгөхгүй. Үүний зэрэгцээ Дани Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй бүх вакциныг хүлээн зөвшөөрсөн учир тэр жагсаалтын вакцинтай хүн тус оронд чөлөөтэй очих болно.

Франц...

“Вакцины түр нэвтрүүлэх үнэлэхийг” эсэргүүцэгчдийн жагсаал

Франц хориг арга хэмжээнийхээ хэсгийг цуцлахаар шийдэв. Шийдвэрийн эхний шатанд хоёрдугаар сарын 2-ноос гудамжинд маск зүүх албагүй болсон ба концерт, спортын тэмцээний үзэгчдийн тоог хязгаарлахгүй болов. Энэ өдрөөс гэрээсээ ажиллах албагүй боллоо. Дараагийн шатанд хоёр долоо хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 16-наас Францад шөнийн клубууд нээгдэж цэнгэлдэх ба кинотеатруудад ууж идэх нь чөлөөтэй болно.

Харин францын засаг захиргаа вакцины эсрэг байгаа хүмүүстэй хийх тэмцлээ чангатгана. Өмнө нь вакцин хийлгэсэн ба өвчлөөд эдгэрсэн хүмүүст зоогийн болон бусад олон нийтийн газруудад нэвтрэх түр үнэмлэх олгож байв. Энэ бүгдийн хажуугаар, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон вакцины эсрэг байгаа хүмүүсийг “баас, шээстэй нь хутгана” гэж амлажээ.

Австри...

Вена хотын оршин суугч хориг арга хэмжээний эсрэг жагсаал дээр

Австри мөн л хязгаарлалтаа сулруулах замаар оров. Нэгдүгээр сарын сарын 31-нээс вакцин хийлгээгүй хүмүүсийн локдауныг цуцлав. Өмнө нь тэдэнд шаардлагатай бол дэлгүүр, эмийн санд орохыг л зөвшөөрч байв. Гэхдээ вакцины эсрэг хүмүүс удаан баярласангүй, хоёрдугаар сарын  1-нд заавал вакцинжуулах хууль батлагджээ.

Энэ хууль Европт анхных нь болж байна.

Засгийн газар өрхийн аж ахуй бүрт авч буй арга хэмжээний тайлбар хүргээд гуравдугаар сарын 15 хүртэл хүндэтгэлтэй биш шалтгаанаар вакцинаас татгалзаж байгаа хүмүүст хугацаа зааж өгөв. Дараа нь тэднийг 600 еврогоор торгож эхлэнэ. Зөрчлийг дахин дахин гаргах юм бол торгууль жилдээ 3,6 мянган евро болсон байх нь. Тэдэнд вакцин хийлгэх сануулгыг дандаа өгч байх гэнэ. Хууль 18 наснаас дээш насныханд үйлчлэх ба үүний зэрэгцээ хориг арга хэмжээг сулруулах болно.

Тухайлбал, хоёрдугаар сарын 5-наас дэлгүүр, хоршоо зоогийн газруудын ажиллах цагийг нээгдүүлсэн байна. Хоёрдугаар сарын 12-ноос дэлгүүр өвчилсөн тухай болон вакцины үнэмлэх үзүүлэх шаардлагагүй болно.

Нидерланд...

Хориг цуцлагдсаны дараах Неймеген хотын зоогийн газрууд

Нидерландад Европын хамгийн чанд коронавирусийн хязгаарлалт тогтоосон байлаа. Вант улсын эрх баригчид “эрсдэл хийж байна” гэж сануулаад хоригоо цуцлах замд оржээ. Тэнд ресторан, уушийн газрууд, музей, театрууд дахин нээгдлээ. Гэхдээ ажиллах цаг нь 22:00 хүртэл харин орохдоо сөрөг сорилт, вакцин хийлгэсэн буюу өвчилсөн лавлахуудыг үзүүлнэ. Шөний клубуудыг хаалттай чигээр үлдээж, спортын болон олон нийтийн арга хэжээний үзэгчдийн тоог 1250 хүн болгожээ.

Мөн Финляндад хоригийн хэсгийг цуцалж байна. Ресторанууд 21:00 цаг хүртэл ажиллаж, ачаалал нь 75%-тай байх гэнэ. Баарнууд 18:00 цагт хаагдаж, хааагдахаас нэг цагийн өмнө алкоголь худалдахаа зогсооно.

Нарны гэрэлд бодол ундарна...

Их Британийн Хитроугийн нисэх буудалд жүжигчид жуулчдыг угтан хөгжөөж байгаа нь

Европын зарим орнуудад хязгаарлалтыг сулруулж байгаатай зэрэгцэн Европын Холбооны зөвлөл нэгдэлд нэвтрэх журмыг зөөллөж байна. Хоёрдугаар сарын 1-нээс ЕХ-нд нэвтрэхэд жуулчны ковид-статус гол болж байна. Харин ирж буй орных нь өвчний тархалтын байдал анхаарах зүйл биш болж байна. Өвчлөлт хүчтэй байгаа орнууд шинэ журамд хамрагдахгүй.

Вакцинжуулагдсан эсвэл өвчилсөнийг бүртгэх ЕХ-ны цахим сертификат жуулчдад бас хэрэгтэй болно. Тийм баримтгүй хүмүүс очоод 24 цагийн дотор сорилт өгөх ёстой. Гэхдээ холбооны улс бүр нь тусдаа жуулчдад ямар шаардлага тавихаа өөрсдөө шийдэх юм.

Маргааш сэрэхгүй байх гэж би айна...

Берлины сорилт өгөх цэгт

Европын зарим орнууд хязгаарлалтыг цуцлахаар яарахгүй байна. Жишээлбэл, ковидын тохиолдлоор хоёрдугаарт байгаа Герман. Немецийн канцлер Ольф Шольц вирусийн өндөр  тархацтай байгаагаас хязгаарлалт хэрэгтэй гэв. Вакцин хийлгээгүй өндөр настнууд Европын бусад орнуудаас их байгаа нь эрх баригчдыг түгшээж байна.

Омикроны тархалтаар цар тахал төгсөнө гэж тайвшрах хэрэггүйг ДЭМБ бас сануулж байна. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом Гебрейесусын хэлснээр байдал огт өөр, коронавирусийн шинэ төрөл үүсэх таатай байдал дэлхийд үүсээд байна гэжээ. ДЭМБ-ын шинжээчид вирусийн шинэ өсвөрүүд улам халдвартай, аюултай бөгөөд үхлийн болох магадлалтайг сануулж байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 39 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 54 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 1 цаг 13 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top